Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын талаар мэдээлэл хийлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын талаар мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.05.13) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.   

    Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар  зүйлийн 3-т “Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын талаар мэдээлэл  (бүрэн эхээрээ эндээс) хийлээ. 

   Улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгыг дэвшүүлснээ төрийн тэргүүн мэдээллийнхээ эхэнд онцлоод дээрх 10 зорилтын нэг болох “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох” зорилтыг хэрэгжүүлэхэд Та бүхний анхаарлыг хандуулахаар Улсын Их Хурлын чуулганд оролцож байна гэв. 

    Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн, цаашид ч байх учиртай. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь монгол хүн бүрийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой. Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм. Хүнс эрүүл байвал монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна.Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, иргэдийн эрүүл зөв амьдрал, хүний бие махбодын хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах нь онцгой чухал байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээлэлдээ онцолсон юм.

 

Монголчууд бид ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийхийг уриалаад мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эрчимтэй эхлүүлье. Үүний тулд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга дэвшүүлж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч  мэдэгдэв.

    Энэ хүрээнд суурь шинэчлэлүүдийг хийхэд анхаарах шаардлагатай асуудлуудыг танилцуулсан. 

    1.Монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хүнс экспортлогч улс болоход шаардлагатай эрх зүйн шинэчлэл хийж, Хүнс, хөдөө аж ахуйн тухай багц хуулийг батлан гаргах;

    2.Хөдөө аж ахуйн кластеруудыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулах, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр логистикийн оновчтой сүлжээ хөгжүүлэх; 

    3.Тариалангийн талбайг хашаажуулж, ойн зурвас байгуулж, эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хүн амыг хүнсний ногоогоор жилийн дөрвөн улирлын турш тогтвортой хангах хүлэмжийн цогцолбор, зоорины аж ахуйг нэмэгдүүлэх;

    4.Стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн стратегийн байнгын нөөц бүрдүүлдэг болох, хүнсний аюулгүй байдал, хяналт, баталгаажуулалтыг боловсронгуй болгон итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилдэг болгох; 

    5.Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх стратегийг сайжруулж, био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг нэвтрүүлэн ойрын таван жилийн хугацаанд малын өвчингүй эрүүл бүс болох;

    6.Суурь дэд бүтэц болох ус, усалгаа, эрчим хүч, уур, дулааны найдвартай эх үүсвэрийг хангах, усны нөөцийг зөв зохистой ашиглах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх; 

    7.Шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг үе шаттай бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэх; 

    8.Төсөв, санхүүгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн, үр дүнтэй ашиглаж, зах зээлийн зарчимд суурилсан татвар, даатгалын оновчтой, хүртээмжтэй тогтолцоо бий болгон, эргэлтийн хөрөнгийн болон урт хугацааны хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл, санхүүжилт, урамшуулал олгох, мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах; 

    9.Тариалангийн зориулалттай газрын хэмжээг тэлэх, нэмэгдүүлэх, хөрсний доройтлыг бууруулах, ээлжлэн тариалалтын техник, технологийн шинэчлэл хийх;

    10.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд агро-ойн аж ахуйнууд байгуулах, суулгац үржүүлгийн төв болон жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх, ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үрийн аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх нь нэн чухал байна.

     Дээрх зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр иргэдээ хүнсээр бүрэн хангаж, цаашлаад хүнс экспортлогч орон болох төдийгүй олон мянган ажлын байр шинээр бий болж, иргэдийн амьжиргааг дэмжих боломж бүрдэнэ гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Биеийн тамирын хичээлд масктай орсон хүүхдүүд ухаан алдаж, амьсгалын дутагдалд оржээ 

    Нэгдүгээр эмнэлгийн дөрвөн давхраас нэг иргэн унаж, амиа алдлаа

    Дэлхийн 190 гаруй орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, байгаль орчны сайд нар Монголд чуулна

    Дэд дарга, орлогч дарга нарыг хэзээ бүрэн чөлөөлөх вэ?

    Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат 830 сая төгрөгөөр ухаалаг дэлгэц, компьютер авчээ, энэ хэмнэлт үү Г.Занданшатар дарга аа?

    Нарны замд хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

    Нийтийн Монгол шандастны барилдаанд Ц.Гантогтох түрүүллээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн "САЯ ТОНН САЯ МОД" хөтөлбөр үргэлжилж байна

    АНХААР: Сармагчны цэцэг өвчний тухай

    ТАНИЛЦ: Тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шаттай шинэ автобус

    Улаанбаатарт 29 хэм дулаан

    Хамтарсан цахим сургалтыг зохион байгуулав

    Х.Баттулгыг даргаар бүртгүүлэх хүсэлтээ АН-ынхан буцаан татах хүсэлт гаргасныг УДШ хүлээн авчээ

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарын зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

    "Тавантолгой түлш" ХХК мод тарих "Тэрбум мод" үндэсний хөтөлбөр"-т нэгдлээ

    УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ё.Баатарбилэг нар БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Номын баяр гурван өдөр үргэлжилнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Х.Баттулгын талынханд зөвшөөрөөгүй цахилгаан үүсгүүрийг С.Эрдэнийн талын жагсагчдад зөвшөөрч ЦЕГ-ын хашаанд байрлуулжээ

    "Хаан" банкны сүлжээний гэмтлийг засаж байна

    Ирэх сарын 1-эээс хэрэглэгчид цахилгааны төлбөрөө өөрсдөө төлж эхэлнэ

    Дээд шүүхийн гаднах жагсаалыг албадан тараах хүсэлт ЦЕГ-т гаргалаа

    “Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо

    Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина

    Замын тэмдэглэгээ шинэчлэх, нүхэн эвдрэлийг засварлах ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж байна

    “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ

    Аймгийн засаг дарга Д.Бауыржан Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны дарга хатагтай Стефани Бурри хүлээн авч уулзлаа

    Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд “Жендэр ба хүний эрх” сэдэвт сургалтад хамрагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Хөгжлийн банкаас зээл авч мурьсан “Монгол драй милк" ХХК-ийн Х.Бат-Эрдэнэ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Эрүүл мэндийн салбарт ирсэн санал гомдлыг 97,2 хувьтай шийдвэрлэсэн байна

    Эрүүл мэндийн салбарт ирсэн санал гомдлыг 97,2 хувьтай шийдвэрлэсэн байна