Эрүүл мэндийн салбарт ирсэн санал гомдлыг 97,2 хувьтай шийдвэрлэсэн байна

Эрүүл мэндийн салбарт ирсэн санал гомдлыг 97,2 хувьтай шийдвэрлэсэн байна

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдийн зүгээс Эрүүл мэндийн салбарт хаяглан ирүүлсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн талаар Эрүүл мэндийн яамны удирдлагууд мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд нар 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 14.00-17.00 цагт Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдтэй биеэр уулзаж асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2021 оны байдлаар Эрүүл мэндийн яамны харьяа 5 эрүүл мэндийн байгууллага (УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ)-ыг холбож, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч ажиллаж байсан бол 2022 оны байдлаар 6 эрүүл мэндийн байгууллага (УХТЭ, СЭМҮТ, ХСҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар)-ыг тус төвд нэмж холбон, нийт 11 эрүүл мэндийн байгууллагад иргэдийн өргөдөл, гомдлыг шууд хүлээн авч , шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Иргэдийн өргөдөл гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэдэг. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Мөн саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгөхөөр зохицуулсан байна. 
 


 

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 04 дүгээр сард эрүүл мэндийн салбартай холбоотой нийт 238 өргөдөл, гомдол хүлээж авснаас 233 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, шийдвэрлэлт 97.2% байна.
Нийт хүлээж авч шийдвэрлэсэн  өргөдөл, гомдлын 77.7% нь гомдол, 7,3% нь санал, 4.3% нь хүсэлт, 10.7% нь талархал байна.

 
 

 

Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харахад:
- ХӨСҮТ-17.1%,
- ЭХЭМҮТ-12.2%
- УГТЭ-8.3%
- УНТЭ-7,7%
- ХСҮТ-6.6%
- СЭМҮТ-3.3%
- УХТЭ-3.3%  
- ГССҮТ-2.8%
- Тухайлан эрүүл мэндийн байгууллагын нэр заагаагүй-38.7%
 
Шийдвэрлэсэн өргөдөл,  гомдлыг агуулгаар нь харахад:
- Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой- 52.8%
- Эмнэлэгт цагт авахад хүндрэлтэй байгаа тухай-23.2%
- Эмч, ажилчдын харилцаа хандлагатай холбоотой-6.4%
- Бусад-17.6%
 
 Шийдвэрлэсэн өргөдөл,  гомдлыг агуулгаар нь харахад 52.8% нь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой байна. Үүнд:
- Эмнэлгийн үйлчилгээ авахад хүндрэлтэй, чанар, хүртээмж муу-56.9%
- Хүүхдийн эрт илрүүлэгтэй холбоотой-13.0%
- Эрүүл мэндийн хуудасны үнэ нэмэгдсэн тухай-7.3%
- ПГУ шинжилгээ төлбөртэй болсон тухай-6.5%
- 13А маягт ойлгомжгүй -4.9%
- Эмнэлгийн тоног төхөөрөмж дутмаг -2.4%
- Сувилалын газрын ор хоногийн тоо цөөн байгаа тухай-2.4%
- Хөнгөлөлттэй эмийн нэр төрөл цөөн байгаа тухай-1.6%
 
Эмнэлэгт цагт авахад хүндрэлтэй байгаа тухайд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1800-0119 дугаар болон Эрүүл мэндийн яамны 323002 дугаар утсаа авахгүй байгаа тухай иргэд санал, хүсэлтээ илэрхийлсэн байна. Энэ асуудлаар холбогдох албан тушаалтанд үүрэг, чиглэл өгч, сайжруулахаар ажиллаж байна.
Эмч ажилчдын харилцаа, хандлагын хувьд дараах эмнэлгүүд дээр иргэд гомдол ирүүлсэн байна. Үүнд:
- ЭХЭМҮТ-13.3%
- ГССҮТ-13.3%
- ХӨСҮТ-13.3%
- УХТЭ-6.6%
- Эмнэлгийн нэр заагаагүй-53.3%
 
Бусад гомдлын хувьд:
- Цагаанхад боомтын ХӨСҮТ-ийн шинжилгээний багийн шинжилгээний хариу буруу гарч байгаа тухай
- Эмнэлгийн авто зогсоол төлбөртэй байгаа тухай
- Эмнэлгийн ажилчдын цалин бага байгаа тухай
 
Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажилласан. 11-11 төвд ирсэн санал гомдлын гуравдугаарт нь эрүүл мэндийн салбартай холбоотой санал гомдол эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн салбар ард түмэндээ хийж буй зүйлсээ тайлагнаж байх, шилэн байх, тусламж үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг шийдвэрлэх ажлын хүрээнд сар болгоны дөрөв дэх долоо хоногт ийнхүү хэвлэлийн хурал зохион байгуулахаар болж байна. Үүгээр Эрүүл мэндийн яамны бүх удирдлагууд тухайн сард гарсан санал, гомдлын шийдвэрлэлт, салбарын тулгамдсан асуудал зэргийг мэдээллэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Биеийн тамирын хичээлд масктай орсон хүүхдүүд ухаан алдаж, амьсгалын дутагдалд оржээ 

    Нэгдүгээр эмнэлгийн дөрвөн давхраас нэг иргэн унаж, амиа алдлаа

    Дэлхийн 190 гаруй орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, байгаль орчны сайд нар Монголд чуулна

    Дэд дарга, орлогч дарга нарыг хэзээ бүрэн чөлөөлөх вэ?

    Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат 830 сая төгрөгөөр ухаалаг дэлгэц, компьютер авчээ, энэ хэмнэлт үү Г.Занданшатар дарга аа?

    Нарны замд хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

    Нийтийн Монгол шандастны барилдаанд Ц.Гантогтох түрүүллээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн "САЯ ТОНН САЯ МОД" хөтөлбөр үргэлжилж байна

    АНХААР: Сармагчны цэцэг өвчний тухай

    ТАНИЛЦ: Тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шаттай шинэ автобус

    Улаанбаатарт 29 хэм дулаан

    Хамтарсан цахим сургалтыг зохион байгуулав

    Х.Баттулгыг даргаар бүртгүүлэх хүсэлтээ АН-ынхан буцаан татах хүсэлт гаргасныг УДШ хүлээн авчээ

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарын зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

    "Тавантолгой түлш" ХХК мод тарих "Тэрбум мод" үндэсний хөтөлбөр"-т нэгдлээ

    УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ё.Баатарбилэг нар БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Номын баяр гурван өдөр үргэлжилнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Х.Баттулгын талынханд зөвшөөрөөгүй цахилгаан үүсгүүрийг С.Эрдэнийн талын жагсагчдад зөвшөөрч ЦЕГ-ын хашаанд байрлуулжээ

    "Хаан" банкны сүлжээний гэмтлийг засаж байна

    Ирэх сарын 1-эээс хэрэглэгчид цахилгааны төлбөрөө өөрсдөө төлж эхэлнэ

    Дээд шүүхийн гаднах жагсаалыг албадан тараах хүсэлт ЦЕГ-т гаргалаа

    “Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо

    Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина

    Замын тэмдэглэгээ шинэчлэх, нүхэн эвдрэлийг засварлах ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж байна

    “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ

    Аймгийн засаг дарга Д.Бауыржан Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны дарга хатагтай Стефани Бурри хүлээн авч уулзлаа

    Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд “Жендэр ба хүний эрх” сэдэвт сургалтад хамрагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Хөгжлийн банкаас зээл авч мурьсан “Монгол драй милк" ХХК-ийн Х.Бат-Эрдэнэ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийслэлийн онцлох 10 гэр бүлийг алдаршууллаа

    Нийслэлийн онцлох 10 гэр бүлийг алдаршууллаа