"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын хамт олон нэгдэж, өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 13-ны өдөр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д мод тарьлаа.
Тус төвийн захирал Ц.Амарсанаа үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ манай улсын хувьд газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртсөн, байгаль орчны нөхөн сэргээлтэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болсон энэ үед үндэсний хэмжээнд мод тарих ажлыг өрнүүлсэн нь цагаа олсон онцгой ач холбогдолтойг онцоллоо.
"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ нь тус хүрээлэнд 2015 онд 300 гаруй мод тарьж "Барилгачдын төгөл"-ийг байгуулсан юм.
ТАРЬСАН МОД БҮХЭН УРГАЖ, ЦЭЦЭГ БҮХЭН ДЭЛГЭРЧ БАЙХ БОЛТУГАЙ
НӨАТ-ын тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Занданбат гэх хүнээр бусдын “НО”-г шалгуулна гэдэг шударга гэж үү?
© 2013-2021