Энэ хэдэн аймгийн засаг дарга нар байшингийнхаа гадна фасадыг янзлах, будах зэргээс илүү сэтгэж чаддаггүй бололтой. Улс орон даяар хэмнэх чиглэлийг Засгийн газраас өгсөн байтал өөрсдийнхөө суух байшиндаа их засвар хийнэ гээд 350 сая төгрөгийн тендер зарласан аймаг байна.
Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын гадна фасад, дотор их засварыг хийхээр 350.000.000 төгрөгийн тендерийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас захиалж, зарлажээ. Тендерийг 5-р сарын 18-нд зарласан бөгөөд 6-р сарын 17-нд хүртэл явуулна.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын байр буюу Нутгийн удирдлагын ордон нь нурж унах шахсан барилга биш байлтай.
Өнгөрсөн 2021 оны 11-р сард Сэлэнгэ аймгийн засаг даргаар Н.Лхагвадорж томилогдсон. Томилогдоод хагас жил орчим болж байгаа Н.Лхагвадорж “Будаг нь ханхалсан” байшинд засаг ноёноо хийхийг илүүд үзэж буй бололтой. Өөрөөр хэлбэл түүний хамгийн “эхэнд” хийж буй ажил өөрийнхөө суух нутгийн удирдлагын ордонг иж бүрэн засаж, шинэхэн байшинд тухлах.
/Зургийн тайлбар: Одоогийн нутгийн удирдлагын ордон/
Орон нутагт 350 сая төгрөгөөр их зүйлийг хийж болох төсөв. Гэтэл нэн тэргүүний ажил хэмээн тодотгосон байгаа нь Сэлэнгэд хэмнэлтийн горим хэрэгжихгүй байгаагийн илрэл юм. Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ! Сэлэнгэ аймагт хэмнэлтийг горим хэрэгжихгүй байна. Тэвчиж болох зардлыг нь үл тоон Тамгын газрынхаа барилгын гадна фасад, доторхыг засахаар “ЗҮТГЭЖ” байж болох уу?
Сэлэнгэ аймгийн засаг даргаар Н.Лхагвадорж 2005-2012 онд “Жаврай” ХХК-ийн захирал, 2012-2016 онд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын туслах, бие төлөөлөгч, 2016 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажиллаж байсан нэгэн.
Нэг ёсондоо нам, гишүүн дагаж явсан хүн юм.
Төр.мн
Хийх ажил их байнаш дээ өвөлдөө хэдэн байрны хүмүүс нь осгож үхэх шахаал өвөлждөг дулааны станц болон цахилгаан станцын арга хэмжээ авч болдгүй юмуу дулааны үнэ цахилгааны үнэ хамгийн өндөр хөгжил дэвшил үгүй амьдралын өртөг өндөр сум шүү дээ аймгийн төв гэж хэлэхэд хэцүү л байна арай гаргууд нь хаячаад байгаа юм биш үү аймаг сумын удирдлага хэд солигдсон ч бахь л байдгаараа ичмээр юм.
Буруу .Засвар хийгээд ард түмний амьдрал сайжрахгүй.Улс эх орон маань өрөнд ороод 2 жилийн дараа газар нутгаа алдах гээд баяна гэж УИХ-н дарга Занданшатар мэдэгдсэн шүү!!!!!.
Спорт заалгүй аль нэг сургуульд нь заалыг нь бариад өгөөч. Өөрөө ямбалж суух орчноо засаж байхаар.
ийм эдийн хямаралтай улс орон хүнд байхад юу байшингийн засвар вэ ойрын 1 2жилдээ тэвжиж болохгүй байгаа юм уу хаашаа юм.
Chaavaas daa.