Х.Баттулгыг даргаар бүртгүүлэх хүсэлтээ АН-ынхан буцаан татах хүсэлт гаргасныг УДШ хүлээн авчээ УДШ-ийн Нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч хурлын өмнө АН-ын гишүүдийн зүгээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ түр буцаан татсан юм. Уг хүсэлтээ УДШ-ийн Тамгын газарт өгсөн бөгөөд Тамгын газраас тэдний хүсэлтийг нийт шүүгчдийн хуралдаанд танилцуулсан байна. Улмаар хүсэлтийг хүлээн авч, материалыг нь буцаажээ
Эрхэм гишүүдээ УИХ-ыг ард түмэн шүүмжлээд байна. Анхааралтай сонсох хэрэгтэй байна. Баяр наадмын тухай хууль зэрэг хуулийн төслүүд хэлэлцэхэд үнэ өсөө...
© 2013-2021