Монголын анхны 100 сая төгрөгийн бооцоотой, 20 сая төгрөгийн хамгийн өндөр шагналын сантай ХОЛИМОГ ТУЛААНЫ "999-Fight Night" тулаан 5-р сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан юм. Энэ үеэр Сонирхогчдын боксын ДАШТ-ний хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар хэлэхдээ:
“З.Шинэчагтагыг мэргэжлийн боксын дүрмээр тулалдах тулаанд дуудаж байна. Бид хоёр муудчихсан байгаа. Тиймээс би түүнийг ард түмний нүдэн дээр зодмоор байна. Өнөөдөр уг нь З.Шинэчагтагыг энд ирнэ гэж бодож байсан ч тэр ирсэнгүй. Надаас айсан бололтой” гэсэн юм.
Харин З.Шинэчагтагын хувьд MGL-1 холбооны аварга, ONE FC холбооны Монголын анхны тамирчин, шилдэг тулаанч юм. Үзэгч түмэн, тэр дундаа тулаан сонирхогчид З.Шинэчагтагыг ямар хариу өгөхийг тэсэн ядаж хүлээж байсан бол өнөөдөр буюу 2022 оны 06-р сарын 28-ны өдөр Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар албан ёсоор мэдэгдэл хийхээр болжээ.
Эрхэм гишүүдээ УИХ-ыг ард түмэн шүүмжлээд байна. Анхааралтай сонсох хэрэгтэй байна. Баяр наадмын тухай хууль зэрэг хуулийн төслүүд хэлэлцэхэд үнэ өсөө...
© 2013-2021