Coca-Cola компани Орос дахь ундааны үйлдвэрлэлээ зогсоосон юм. Тодруулбал, Оросын зах зээлээс гарснаар Coca-Cola, Fanta, Sprite, Burn зэрэг ундаа төдийгүй BonAqua ус, "Добрый", "Моя семья" болон Rich зэрэг жимсний ундаануудыг ч үйлдвэрлэхгүй байхаар болжээ.
ОХУ Украин руу түрэмгийлэн довтолсноос хойш буюу өнгөрсөн гуравдугаар сард Cocа-Cola компани Орос дахь бизнесээ, тэр дундаа Оросын зах зээлд ундааныхаа орц найрлаганд ордог бүтээгдэхүүний нийлүүлэлтээ зогсоохоор болсноо зарласан. Харин тавдугаар сард тус компанийн тэргүүн Жэймс Күинси дэлхийд алдартай уг компани Оросоос гарахыг үгүйсгэхгүй гэж мэдэгдэж байв.
Эрхэм гишүүдээ УИХ-ыг ард түмэн шүүмжлээд байна. Анхааралтай сонсох хэрэгтэй байна. Баяр наадмын тухай хууль зэрэг хуулийн төслүүд хэлэлцэхэд үнэ өсөө...
© 2013-2021