BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь

BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь

Энэ удаагийн тэмдэглэл маань арми /BTS хамтлагийн шүтэн бишрэгчдийн нэр/ нарын анхаарлыг эрхгүй татна гэдэгт итгэлтэй байна. Учир нь Жонжү хотын аялалын маршрут дундаа k pop урсгалыг шинэ түвшинд аваачиж басхүү дэлхийн хөгжмийн ертөнцийг доргиож ул мөрөө тодоос тод үлдээж буй BTS хамтлагийн зорьж очиж байсан газруудаар аялах нь ээ.

Мэдээж олон оронд арми нар бий. Тэр дундаа өмнөд Солонгос дахь арми нар нэгдэж хамтлагийнханы явсан газруудаар маршрут гарган аяладаг гэсэн шүү.

 

BTS хамтлагийнханы МӨРӨӨР-Ху Намгагт-

Найрсаг зочломтгой ардуудаараа жуулчдын хайрыг татдаг Жонжү хот нь уламжлалт сууц болон хоолны соёлоороо алдартай. Сөүлээс гараад хэдийнэ дөрвөн цаг өнгөрчээ. Орой болсон байх тул бид оройн хоолондоо орчихоод маргааш өглөө аялалаа эхлүүлэхээр тогтов. Аялал тэр тусмаа Солонгос орноор аялахаар ирсэн хэнд ч хоолны соёл нь анхаарлыг нь татдаг гэдэгтэй санал нэгдэж буй байх. Уламжлалт хануг сууцын загвартай ресторан болох Ху Намгаг. Эл рестораны хамгийн алдартай хоол бол бибимбаб. Учир нь 2019 онд BTS хамтлагийнхан эл рестораныг зорин ирж хооллож байжээ. Яг үүнийг илтгэх мэт үүд хэсгээр орох үед BTS хамтлагийнхан ирж хоолыг нь амтархан зооглож буй бичлэг гарч байв. Зорьж ирэхээс ч аргагүй юм.

 

“Үлгэрийн орон”-д ХЭСЭГ ХУГАЦААНД

Уламжлалт хэв байдлаа хамгийн сайн хадгалж авч үлдсэн гэдэгт утгаараа гадаадын жуулчдаас гадна дотоодын аялал жуулчлал ч ихээр хөгжиж байгаа талаар хөтөч яриандаа онцолж байв. Ийнхүү яриа өрнүүлэн явах зуурт юу юугүй л маршрут дах эхний газраа хүрээд ирэв. Уулын бэл хэсэгт байрласан Суяан Усонжэ гэх газар. Яг л үлгэрийн мэт байгаль. Уулс, модод, нуур гурав тун ч зохиролдож байгалийн үзэсгэлэнг нэг дор тодотгожээ. Энд BTS хамтлагийн зураг авалт хийсэн гэдгээрээ алдартай ба тус хамтлагийг алдарт хүргэсэн газар хэмээн алдаршсан аж. Иймдээ ч ойр орчмын аяллын газруудад ч аялагчид ихээр ирдэг гэсэн шүү. Энэхүү газраар зочилсон хүмүүст зориулсан төрөл бүрийн эвентүүд зохиогддог байна. Хажууханд байрлах жижигхэн кофешоп ч мөн алдартай. 

Энэ самбарыг хараад шууд л  BTS хамтлаг нүдэнд буух байх. Харагдаж буй баркодыг уншуулж эвентэд оролцож бэлэг авдаг аж.

 

Музейгээс сууц орох зам хүртэл

Уламжлалт сууц, орчин үеийн архитектур хосолсон нэгэн газар. Авон эртний сууцан музей, буудалд ирсэн байгаа нь энэ юм. Эл газарт өнөөдөр олны хөл ихтэй байв. Нарийхан хонгил, бүдэг шаргал гэрэл архитектурын шийдлийг тун ч өвөрмөц харагдуулна. Оров уу үгүй юу бид хамгийн сонирхолтой хэсэгт давхиад оччихлоо.

Тааз хэсэг нь бороо орох үед онгойж, шиврээ борооны дусал бүрийг ажиглангаа уран зургийн үзэсгэлэнг харж тайтгарах намуухан орчин. Энэ бол нэгдүгээр давхар. Бясалгал нэртэй уран зургийн үзэсгэлэн дэлгэгджээ. Намуухан хөгжим эгшиглэж цаанаасаа л тух мэдрэх шиг.

BTS хамтлагийн байрласан сууцан буудалд зочлох нь

Хулсан ойн дундах “шатаар өгссөөр” бид хоёрдугаар давхарт ирлээ. Байгалийн үзэсгэлэнт сүрлэг байдлыг хамгийн ойроос тольдох боломж. Энд байрлах Авон эртний сууцан буудал нь 250 жилийн настай уламжлалт сууцыг Ванжү сууринд уулын бэлд нүүлгэн барьсан түүхтэй. Уламжлалт сууц болон орчин үеийн архитектурын бүтээлийг хослуулсан соёлын өвөрмөц бүтээл бөгөөд байгалийн үзэсгэлэнт тогтоц болон жилийн дөрвөн улирлын өөр өөр өнгийг харж болдог аж.

Мэдээж энд BTS хамтлаг ирж байсан гэдгээрээ алдартай. 2011 онд SBS телевизийн  “Kimchi Family” олон ангит киноны зураг авалтыг хийсэн байдаг. Мөн 2020 онд алдарт BTS хамтлаг 7 хоногийн турш байрлаж “BTS 2019 SUMMER PACKAGE in KOREA” зураг авалт хийж байжээ.

Солонгост аялж байгаа ч Монголдоо мод тарьж яваа

Ийнхүү моддоор хүрээлэгдсэн сүрдэм байгалийн үзэсгэлэнг харж уулга алдах зууртаа би өөрөө ч мод тарьж буйгаа санав. Гайхаж байна уу. Учир нь БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харъяа Аялал жуулчлалын ТӨК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар буюу KTO Улаанбаатар төлөөлөгчийн газрын зүгээс 2022 онд Солонгос улсад аялаад ирсэн жуулчдад Монголдоо мод тарих боломжийг олгохоор болсон юм. Өөрөөр хэлбэл, Солонгос чиглэлтэй аяллын бүтээгдэхүүнийг худалдаж авсан эхний 1000 аялагчдын нэрээр мод тарьж буй.

Төлөвлөгөө шахуу. Өнөөдрийн аялал нэг өгүүлбэрээр илэрхийлэхэд үлгэрийн мэт байгальд саатсан аялал байв. Гол нь, бид BTS хамтлагийнхантай “цуг” аялах мэт мэдрэмжийг авсан явдал. Арми нар ч энд ирж үзэхийг хүсэх нь лавтай. Хүлээлтээс давсан хэмээн цохон дурдсаныг минь санаж буй байх. Дараагийн аялалд сонирхолтой гэдэг үг ч багадана гэдэгт итгэлтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • "Швейцар Цом-2022" шагайн харваан наадам амжилттай болж өндөрлөлөө

    Хортон шавж идсэнээс болж өнгө нь өөрчлөгдсөн модод сэргэх боломжтой

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя

    Ерөнхий сайд сар бүр Дарханы замын ажлын явцыг шалгана

    Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонголоо

    Аймгийн удирдлагууд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар стандарт,хэмжил зүйн хэлтэст 8 төрлийн Этолан тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

    “Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүдийг тодрууллаа

    Голууд үерийн түвшинг 25 сантиметрээр даваад байна

    Гэсэр сүмээс Хүнсний 1-р дэлгүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

    УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын төлөөлөлтэй уулзлаа

    Зам тээвэр болон бусад төрлийн ахуйн ослоос болж 36 хүүхэд нас барж, 316 хүүхэд биедээ гэмтэл авжээ

    Нийслэлд орсон аадар борооноор айлын гэрт аянга бууж гурван иргэн түлэгджээ

    Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан сурталчилгааны болон бусад самбарыг буулгана

    Төрийн байгууллагууд олон улсын жишигт хүрсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлж эхэллээ

    Г.Занданшатар: Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулна

    Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа

    ЦЕГ: 102 дугаарын утсанд нийт 1673 дуудлага гомдол мэдээлэл бүртгэгдсэн

    "NAADAM NIGHT-2022" үдшийн цэнгүүний тасалбар худалдаанд гарлаа

    Шатахууны үнэ наадмын өмнө дахин нэмэгдэнэ

    МИАТ компани 7-р сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ

    Тува болон Өвөр Монголоос ирсэн бөхчүүд Үндэсний их баяр наадамд барилдахаар бэлтгэл хийж байна

    Үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

    Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлыг хэлэлцлээ

    Улсын төв эмнэлгүүдийн хамтарсан баг Ховд аймгийн БОЭТ-д ажиллаж байна

    Улаанбаатарт 29 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно

    ХЗБХ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 126 айлын орон сууц ашиглалтад орлоо

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Энхтайваны гүүрнээс Олимпын гүүр хүртэлх замын урд урсгалын хөдөлгөөнийг хязгаарлана

    Энхтайваны гүүрнээс Олимпын гүүр хүртэлх замын урд урсгалын хөдөлгөөнийг хязгаарлана