Тус 640 хүүхдийн сургуулийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Golden light" групп барих юм. Группийн ерөнхий захирал С.Алтангэрэл “Манайх 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 70 орчим төсөлд ажилласны 50 орчимд ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Орон сууц, үйлдвэр, үйлчилгээ, эмнэлэг, оффисын гэх мэт олон төрлийн барилга барьсан туршлагатай. Сургуулийг 2024 оны зун ашиглалтад оруулах гэрээтэй. Хэрэв хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэл 2023 онд ашиглалтад оруулна. Барилга нь зоорийн нэг давхар, дээшээ гурван давхар. Газрын нөхцөл байдлаас шалтгаалаад 640 хүүхдийн хүчин чадлаас илүүг барих боломжгүй. Хоёр спорт заал, гадна талбайг төлөвлөсөн байна.
Эрхэм гишүүдээ УИХ-ыг ард түмэн шүүмжлээд байна. Анхааралтай сонсох хэрэгтэй байна. Баяр наадмын тухай хууль зэрэг хуулийн төслүүд хэлэлцэхэд үнэ өсөө...
© 2013-2021