Хан-Уул дүүргийн 18-р хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унасны улмаас хоёр хүн амиа алджээ.
Цагдаагийн ерөнхий газар Кран унасан гэх мэдээллийг 12:52 цагт хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.Тус барилга дээр ажиллаж байсан 36 настай эрэгтэй Х, 20 настай эрэгтэй Б нар нас барсан бөгөөд ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Эрхэм гишүүдээ УИХ-ыг ард түмэн шүүмжлээд байна. Анхааралтай сонсох хэрэгтэй байна. Баяр наадмын тухай хууль зэрэг хуулийн төслүүд хэлэлцэхэд үнэ өсөө...
© 2013-2021