Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр үргэлжилж Нийслэлийн 2022 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн баталлаа.
Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголоор төсвийн хөрөнгө оруулалт 640.3 тэрбум төгрөг, 2021-2022 онд он дамжин санхүүжих 39.1 тэрбум төгрөг, Нийслэлийн 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 14.6 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021-2022 онд он дамжин санхүүжих 13.8 тэрбум төгрөгийн нийт 707.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдлаа. Энэ нь 2022 оны анх батлагдсан төсвөөс 131.6 тэрбум төгрөгөөр буурч байгаа юм.
Цар тахал, дэлхийн улсуудын нөхцөл, эдийн засгийн хямралт байдлаас улбаатай УИХ, Засгийн газрын хэмнэлтийн горимын шийдвэрийн дагуу нийслэл 2022 оны баталсан төсвөөс 136 тэрбумыг хасаж, хэмнэлтийн горимд шилжиж байгаа ч шаардлагатай ажил, хөтөлбөрөө эрэмбэлэн авч үзсэн чухал хуралдаан боллоо.
Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгаас Хүчит шонхор хүртэлх авто замыг өргөтгөн барих, 8 дугаар хороонд эхлүүлж байгаа 640 хүүхдийн суудалтай сургуулийн өртгийг одоогийн ханшид шилжүүлэн тооцох, 14 ба 18 дугаар хороонд хийх Сэлбэ дэд төвийн шугамын ажлын зураг төслийг эхлүүлэх, 7 дугаар хороонд баригдсан Сервис центр түүний байгууламж, шугамыг эзэнжүүлэн холбогдох зардлыг санхүүжүүлэх, автозамын түгжрэлийг бууруулахад хүрээнд одоо байгаа замуудыг сайжруулах, өргөтгөх, шинээр барих, Сэлбэ голын урсацыг сайжруулах эх болон орчны хамгаалалтыг сайжруулах, Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд мод үржүүлгийн ажлуудыг шат дараатай зохион байгуулах, зөвшөөрөлгүй барилга, хууль бус газар олголтыг анхаарч тусгайлан ажлын хэсэг байгуулах зэрэг чухал шийдвэрүүдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэгдсэн шийдвэрээр дэмжин баталлаа.
Эрхэм гишүүдээ УИХ-ыг ард түмэн шүүмжлээд байна. Анхааралтай сонсох хэрэгтэй байна. Баяр наадмын тухай хууль зэрэг хуулийн төслүүд хэлэлцэхэд үнэ өсөө...
© 2013-2021