Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ цалинг 10-25 хувиар нэмэх шийдвэр гаргасан байна.
Тусгай мэргэжилтнүүдийн үндсэн цалинг 10 хувь, тасгийн сувилагч нарын үндсэн цалинг 15 хувь, эрчимт эмчилгээний сувилагч нарын цалинг 25 хувиар 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэх юм байна.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үндсэн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад "Ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах" зорилгоор үндсэн ажилтнууддаа 500,000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшууллыг 2022 оны долдугаар сарын эхний цалин дээр олгох шийдвэр гаргажээ.
Эрхэм гишүүдээ УИХ-ыг ард түмэн шүүмжлээд байна. Анхааралтай сонсох хэрэгтэй байна. Баяр наадмын тухай хууль зэрэг хуулийн төслүүд хэлэлцэхэд үнэ өсөө...
© 2013-2021