НҮБ-ЫН Төрийн албаны өдөрт зориулсан Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатарын мэндчилгээ

НҮБ-ЫН Төрийн албаны өдөрт зориулсан Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатарын мэндчилгээ

Монгол Улсын нийт төрийн албан хаагчид аа!

Эрхэм хүндтэй төрийн албандаа итгэл сэтгэлээрээ зүтгэж байгаа Та бүхэндээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 23-нд тэмдэглэдэг “Төрийн албаны өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр элсээд хоёр дахь  жарнаа эхлүүлж байна. Энэ хугацаанд манай улс НҮБ-ын үндсэн зорилго, зарчмуудыг тууштай дэмжин, өөрийн хувь нэмрийг олон салбарт оруулж байгаагийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах болсон. “Төрийн албаны өдөр”-ийг олон улсад 20 дахь жилдээ, манай оронд дөрөв дэх удаагаа тэмдэглэж байна. Энэ бүхэн Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн шинэ үе шаттай цаг хугацааны хувьд давхцаж буй нь бэлгэшээлтэй бөгөөд зохих үр дүнгээ өгч байгааг онцлон тэмдэглэе.

Олон улсын төрийн албаны өдрийн зорилго нь дэлхий дахины болон улс орны хөгжилд төрийн албаны оруулах хувь нэмрийг үнэлж цэгнэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, үр нөлөө, инновацыг хэлэлцэн, сайн туршлагыг түгээх, төрийн байгууллага, албан хаагчдын сайн ажил үйлсийг сурталчлан таниулах, төрийн албаны үе үеийнхний туршлага солилцох, мэдлэг хуваалцах, ирээдүйн залуу үеийнхний төрийн албанд ажиллах урам зоригийг бадраах өргөн агуулгатай болно.

Төрийн албаны өдрийн энэ оны зорилт нь цар тахлын дараах үеийн нийгэм, эдийн засгийн зорилт, иргэдийн хэвийн амьдралыг сэргээн хөгжүүлэхэд төрийн байгууллага, албан хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх олон талын түншлэл үүсгэх, улс орон, хувь хүний тогтвортой хөгжлийн нөхцөл суурийг бүрдүүлэх инновацын сэдэвт анхаарлаа хандуулж байгаагаараа онцлог юм. Энэ зорилт нь улс орон бүрийн адил манай орны хувьд ч нэн тулгамдсан асуудал мөн.

Манай улсын Засгийн газраас Ковидын дараах хэвийн амьдралын горимдоо эргэн орох "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан улс орны хөгжлийг тэтгэх зургаан багц асуудлыг тодорхойлон хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Энэ бүх ажилд УИХ бодлого, эрх зүйн  дэмжлэг үзүүлсээр ирлээ.

Шинэ сэргэлтийн бодлогын нэг зорилт нь төрийн бүтээмжийн сэргэлт билээ. Төрийн бүтээмжийг дээшлүүлэх нь төрийн албан хаагчдын инновацлаг бүтээлч сэтгэлгээ, эх орон, иргэдээ гэсэн сэтгэл, идэвхтэй оролцоо, зүтгэл чармайлтаас, ажлын зөв зохион байгуулалт, зөв хандлага соёлоос шууд хамаарна. Энд төсөв, санхүү шаардлагагүй төрийн хэмнэлтийн зарчимд суурилсан өөрчлөлтийн менежмент л нэн чухал.

Үүнийг манай төрийн албан хаагчид, бүх шатны менежерүүд ухамсарлаж, тулгамдсан асуудалд бодитой хариу өгсөн, орон нутаг, салбар бүрийн сорилт бэрхшээлд гарц боломж нээсэн оролцоогоор хувь нэмрээ оруулна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Төрийн албан хаагч Та бүхний сэтгэл зүтгэл, оролцоо санаачилга, ажил үйлчилгээний үр дүнг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Цаашид Та бүхний хамтран хэрэгжүүлэх ажил, шийдвэрлэх зорилт бүр их байгаа гэдгийг ч дор бүрнээ бодвол зохистой.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсад явуулж буй төрийн албаны шинэтгэлийг бүхий л талаар дэмжин хамтран ажиллаж буй НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр болон гадаад орон, олон улсын байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Улс, иргэддээ улам сайн үйлчлэх эрхэм зорилготой төрийн албыг төлөвшүүлэн хөгжүүлэхийн төлөөх ажил нь амжилттай, үйлс нь бүтэмжтэй байхын сайны ерөөлийг төрийн нийт албан хаагчдадаа өргөн дэвшүүлье!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • "Швейцар Цом-2022" шагайн харваан наадам амжилттай болж өндөрлөлөө

    Хортон шавж идсэнээс болж өнгө нь өөрчлөгдсөн модод сэргэх боломжтой

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя

    Ерөнхий сайд сар бүр Дарханы замын ажлын явцыг шалгана

    Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонголоо

    Аймгийн удирдлагууд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар стандарт,хэмжил зүйн хэлтэст 8 төрлийн Этолан тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

    “Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүдийг тодрууллаа

    Голууд үерийн түвшинг 25 сантиметрээр даваад байна

    Гэсэр сүмээс Хүнсний 1-р дэлгүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

    УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын төлөөлөлтэй уулзлаа

    Зам тээвэр болон бусад төрлийн ахуйн ослоос болж 36 хүүхэд нас барж, 316 хүүхэд биедээ гэмтэл авжээ

    Нийслэлд орсон аадар борооноор айлын гэрт аянга бууж гурван иргэн түлэгджээ

    Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан сурталчилгааны болон бусад самбарыг буулгана

    Төрийн байгууллагууд олон улсын жишигт хүрсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлж эхэллээ

    Г.Занданшатар: Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулна

    Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа

    ЦЕГ: 102 дугаарын утсанд нийт 1673 дуудлага гомдол мэдээлэл бүртгэгдсэн

    "NAADAM NIGHT-2022" үдшийн цэнгүүний тасалбар худалдаанд гарлаа

    Шатахууны үнэ наадмын өмнө дахин нэмэгдэнэ

    МИАТ компани 7-р сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ

    Тува болон Өвөр Монголоос ирсэн бөхчүүд Үндэсний их баяр наадамд барилдахаар бэлтгэл хийж байна

    Үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

    Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлыг хэлэлцлээ

    Улсын төв эмнэлгүүдийн хамтарсан баг Ховд аймгийн БОЭТ-д ажиллаж байна

    Улаанбаатарт 29 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно

    ХЗБХ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 126 айлын орон сууц ашиглалтад орлоо

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн үр дүнг хүлээлгэн өглөө

    Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн үр дүнг хүлээлгэн өглөө