Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэллээ

Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэллээ

Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсаны дагуу нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хураан, төвлөрүүлж эхэллээ. Тодруулбал, тус хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/789 дүгээр захирамж гарч, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулсан юм. Ийнхүү нийслэлийн нутгийн захиргааны болон өмчит, төсөвт аж ахуйн тооцоот байгууллага, тэдгээрийн харьяа орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын суудлын автомашинуудыг төвлөрүүлж байна.

Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.Батбаяр “Нийслэлийн хэмжээнд нийт 178 автомашиныг хурааж төвлөрүүлнэ гэсэн судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 28 машиныг татан төвлөрүүлээд байна. Ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас засвар, үйлчилгээ шаардлагатай байгаа 15 машиныг хурааж аваагүй байгаа” хэмээв.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар эмнэлэг, онцгой байдал, цагдаа, байгаль орчны хамгаалал, хот тохижилт, нийтийн аж ахуй, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллага болоод үндсэн үйл ажиллагаа нь тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглах шаардлага бүхий байгууллагуудын автомашины хэрэглээг хязгаарлахгүй байхаар тусгажээ.

Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнэ “Манай баазын харьяанд 33 байгууллагын 78 автомашин хамаардаг. Эдгээр нь зөвхөн дарга нарын машин гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд бий. Тус автомашинуудыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг. Татан төвлөрүүлсэн автомашинуудыг дуудлагын зарчмаар ашиглах, үйлчилгээнд явуулах чиглэл ирсэн. Өмнө нь ч мөн аль нэг байгууллага манайд машин захиалж, албан хэрэгцээндээ ашигладаг байсан. Харин одоо технологийн хувьд шинэчилж, машин захиалах, дуудах үйлчилгээг илүү боловсронгуй болгохоор зорьж байна”  гэсэн юм.

Нийслэлийн Төр захиргааны авто баазад парк шинэчлэл хийгээгүй удсан тул машинууд нь хуучирч муудсан бөгөөд 33 машиныг нэн яаралтай ашиглалтаас хасах шаардлагатай болсон талаар албаныхан онцолж байв. Мөн автомашины хэрэглээг хязгаарлан, татан төвлөрүүлж буйтай холбогдуулан жолооч нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, тэдний орлого болоод нийгмийн баталгааг одоогийн түвшнээс бууруулахгүй байх чиглэлийг Хотын дарга холбогдох албаныханд өгсөн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Төр захиргааны авто баазын батлагдсан орон тоог хасаж, цомхотгохгүй аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • "Швейцар Цом-2022" шагайн харваан наадам амжилттай болж өндөрлөлөө

    Хортон шавж идсэнээс болж өнгө нь өөрчлөгдсөн модод сэргэх боломжтой

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя

    Ерөнхий сайд сар бүр Дарханы замын ажлын явцыг шалгана

    Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонголоо

    Аймгийн удирдлагууд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар стандарт,хэмжил зүйн хэлтэст 8 төрлийн Этолан тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

    “Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүдийг тодрууллаа

    Голууд үерийн түвшинг 25 сантиметрээр даваад байна

    Гэсэр сүмээс Хүнсний 1-р дэлгүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

    УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын төлөөлөлтэй уулзлаа

    Зам тээвэр болон бусад төрлийн ахуйн ослоос болж 36 хүүхэд нас барж, 316 хүүхэд биедээ гэмтэл авжээ

    Нийслэлд орсон аадар борооноор айлын гэрт аянга бууж гурван иргэн түлэгджээ

    Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан сурталчилгааны болон бусад самбарыг буулгана

    Төрийн байгууллагууд олон улсын жишигт хүрсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлж эхэллээ

    Г.Занданшатар: Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулна

    Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа

    ЦЕГ: 102 дугаарын утсанд нийт 1673 дуудлага гомдол мэдээлэл бүртгэгдсэн

    "NAADAM NIGHT-2022" үдшийн цэнгүүний тасалбар худалдаанд гарлаа

    Шатахууны үнэ наадмын өмнө дахин нэмэгдэнэ

    МИАТ компани 7-р сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ

    Тува болон Өвөр Монголоос ирсэн бөхчүүд Үндэсний их баяр наадамд барилдахаар бэлтгэл хийж байна

    Үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

    Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлыг хэлэлцлээ

    Улсын төв эмнэлгүүдийн хамтарсан баг Ховд аймгийн БОЭТ-д ажиллаж байна

    Улаанбаатарт 29 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно

    ХЗБХ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 126 айлын орон сууц ашиглалтад орлоо

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатар хотод  өдөртөө 28-30 градус дулаан байна

    Улаанбаатар хотод өдөртөө 28-30 градус дулаан байна