Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах 315 нэгж талбарын 24 га газрыг хамарсан “Оргил” төслийг “Шинэ Барилга” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдөр хүлээлгэн өгч, төслийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Оргил” төсөл нь гэр хорооллын газрыг барилгажуулах ажлын хүрээнд талбарын 38 айл өрхийг орон сууцжуулсан бөгөөд цаашид батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөнд тусгагдсанаар айл өрхүүдийг орон сууцжуулах замаар 2028 он хүртэл үргэлжлэх төсөл юм.
Төслийн А талбарын 12 га газарт 31 блок орон сууцны барилга буюу 1953 айлын, Б талбарын 12 га газарт 28 блок орон сууцны 1764 айлын орон сууц, үйлчилгээ болон өрхийн багтаамж үйлчилгээг нэмэгдүүлэх боломжтой эмнэлэг, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, нарны тусгал айл бүрт орох, цэлгэр саруул, ногоон байгууламж, хорооллын доторх хотхоны зохион байгуулалтад авто машины хөдөлгөөн байхгүй байхаар төлөвлөсөн ба хүүхдийн спорт тоглоомын талбай, ногоон байгууламжийг иргэн бүрт хүртээмжтэйгээр тусган ерөнхий төлөвлөгөөг батлуулсан нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн анхны стандарт жишиг орон сууцны хороолол болох юм.
Нийт 24 га газрын зөвхөн 10,9 га талбайг барилгажуулах ба орон сууцны нэгнээсээ алслах зай 80м бусад хэсэгт хүний хэрэгцээний ногоон байгууламж, мод бут, зүлэгт ногоон талбай, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай зэрэг хүн бүрийн хэрэгцээг хорооллын нэгдсэн системд оруулан цогцлоох юм
“Оргил” төслийн хүрээнд батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар хорооллын шинэ стандартыг хангах, стандарт орон сууцны жишиг тогтоон СХД-ийн хувьд цаашид үлгэр жишээ бүтээн байгуулалт бий болгохоор ажиллаж байна.
Д.Сүхгэрэл түүнийг гадаадын тагнуул гэдгийг мэдсээр байж санхүүжилт авч хилийн цаанаас өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлж,
© 2013-2021