Миний мэдэх Д.Жигжиднямаа

Миний мэдэх Д.Жигжиднямаа

     Өчигдөр шагналын хур бууж, төмөр замын салбараас шинээр хөдөлмөрийн баатар, гавъяат тээвэрчид төрөн гарлаа. Төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн эдгээр хүмүүсийн дотор УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн нэр байсан нь жинхэнэ эзнээ олсон шагнал байв.

     Д.Жигжиднямааг Монгол Улсын гавъяат тээвэрчин цолоор шагнасан юм. Түүнийг баатрын дайтай гавъяатан гэж бардам хэлж болно. 

      2016 онд Д.Жигжиднямааг УБТЗ-ын дарга болоход Монгол Улсын эдийн засаг сэхээнд орж, төмөр замын тээврийн хэмжээ зогсонги байдалд орох хандлагатай болоод байсан юм. Түүнд төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг удирдан зохион байгуулах туршлага, мэдлэг, чадвар хангалттай байлаа. Өөрөөр хэлбэл тэр бол жинхэнэ мэргэжлийн чадварлаг удирдагч гэдгийг монголын төр, засаг олж харсан юм.
      Тэрээр УБТЗ-ыг амжилтад хүргэхийн тулд зоримог шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй болсон юм. Муу хэлүүлэхээс айж, “арьсаа” бодвол амжилтад хүрэх боломжгүйг тэр мэдэж байв. Тиймээс тэр зоримог алхмуудыг хийж чадсан.  

      Түүнийг ажлаа хүлээж авснаас хойш УБТЗ-ын тээврийн хэмжээ жил дараалан өсч, Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмэр нэмэгдэж ирснийг тоо баримтаас харж болно. 

      “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2016 онд тээвэрлэсэн нийт ачааны хэмжээ 19,8 сая тонн байсан бол 2017 онд 22,8 сая тонн, 2018 онд 25,6 сая тонн, 2019 онд 28,7 сая тонн, 2020 онд 30 сая тонн болж өссөн байна. УБТЗ-ын экспортын тээврийн хэмжээ 2015 онд 5,6 сая тонн байсан бол 2020 онд 11,3 сая тонн болтлоо өссөн байна. УБТЗ-ын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа амжилтыг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ өндөөр үнэлж эдгээр жилүүдэд жил дараалан Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгаруулсан юм. Ингэхдээ эзлэх байраа эхний 14-өөс 8 хүртэл ахиулж чадсан байна.
       Д.Жигжиднямаа УБТЗ-ын дарга болоод түүний өмнөө тавьсан нэг зорилт бол УБТЗ-ын бүс нутагтаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, олон улсад нэр хүндийг нь өсгөж таниулах явдал байв. Бүр томоор хэлбэл Монгол Улсыг Ази-Европыг холбосон тээврийн гол коридорын нэг болгохыг зорьсон юм. Гол нь ийм боломж байгааг тэр урьдчилж харж чадсан юм. УБТЗ-ын дарга болоод удаагүй байхдаа тэр “Bloomberg tv Mongolia”-д ярилцлага өгөхдөө Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэргийг ойрын жилүүдэд 2000-д хүргэнэ гэж ярьсан нь тэр үед үлгэрийн мэт хол сонсогдож байлаа. Учир нь 2016 онд Монгол Улсаар жилдээ дөнгөж 167 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн байв. Дамжин өнгөрөх чингэлэг тээвэр бол төмөр замын хамгийн ашигтай тээврийн төрөл гэдгийг төмөр замын мэргэжлийн хүмүүс мэднэ. Орлого нь валютаар тооцогддог. Тэр үед далайгаар Азиас Европ хүрэхэд 30-50 хоног зарцуулдаг тул хятадууд төмөр замаар тээвэрлэхийг чухалчилж, Ази-Европын хоорондох чингэлэг тээврийн галт тэргийг нэмэгдүүлэх зорилт тавиад байв.

Мөн Орос-Хятадын худалдаа эдийн засгийн харилцаа ч эрчимтэй нэмэгдэж байв. Энэ боломжийг Д.Жигжиднямаа олж харж, ашиглахыг зорьжээ.

Гэхдээ шуурхай оночтой зөв ажиллахгүй бол Ази-Европыг холбосон Казахстан, Манжуурын коридороор тойрч өнгөрсөөр байх байв. Монгол Улсыг тойрч урссаар байгаа валютын энэ их урсгалыг өөрийн улс руу татахын тулд Д.Жигжиднямаа ЗТХЯ-тайгаа хамтран шуурхай оновтой зөв ажиллаж чадсаны үр дүн гарсан юм. Өнөөдөр УБТЗ бүс нутагтаа хүчтэй өрсөлдөгч болж, Ази-Европыг холбосон гол коридоруудын нэг болж, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн транзит галт тэрэгний тоо эрс нэмэгдлээ. 2015 онд манай улсын нутгаар ердөө 73 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрдөг байсан бол 2016 онд 167, 2017 онд 539, 2018 онд 855, 2019 онд 1454, 2020 онд 2312 болж өсчээ. Энэ бол Д.Жигжиднямаагийн ажлын бодит үзүүлэлтийн нэг илэрхийлэл гэж хэлж болно.
     Мөн сүүлийн жилүүдэд УБТЗ-ын Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцох оролцоо өссөн нь түүний хамт олон, төмөр замчдаараа бахархах дуртай сэдвийн нэг мөн. Сүүлийн жилүүдэд УБТЗ-ын хамт олон нефть боловсруулах үйлдвэрийн төмөр зам, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг богино хугацаанд бүтээн босголцсон явдал нь Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмрээ оруулах түүхэн үйл явдал боллоо.
       Тэрээр УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, ил тод болгоход ихээхэн анхаарч, техник, технологийн шинэчлэлтүүдийг амжилттай хийсэн байна. Өнөөдөр УБТЗ-аар үйлчлүүлэгчид тээврийн захиалгаа цахимаар өгч, ачаа бараагаа хаана яваа, хэзээ ирэхийг алсын зайнаас харж мэдэж болдог болжээ. 

  Түүнчлэн УБТЗ-ыг онцгой албан татвараас бүрмөсөн чөлөөлүүлэх, өөрийн хэрэгцээнд импортоор оруулж ирсэн дизель түлшинд 1998-2015 онд төлсөн 100 шахам тэрбум  төгрөгийн онцгой албан татварыг чөлөөлж, илүү төлсөн татвараар тооцох шийдвэрийг УИХ-аар батлуулж чадсан нь  УБТЗ-ын санхүүгийн чадавхийг сайжруулахад ихээхэн ач тусаа өгчээ.

     Ийнхүү төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж, Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулсан Д.Жигжиднямаагийн хөдөлмөр зүтгэлийг Монголын төр үнэллээ.                                

Нийтлэлч З.Баярбат 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 4 1 Буруу 0 Воов 0 Уйтгартай 5 Дуртай

Монгол Улс сансар судлалаар ОХУ-тай хамтарч ажиллана

Энэ намрын ургац хураалтад нийт 10-15 мянган ажиллах хүчин шаардлагатай

Арилжааны 9 банкинд торгох шийтгэл ногдууллаа

Монгол орны хүлэрт намгийг хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, хамтран ажиллах асуудлаар санал солилцов

Монголын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл дугуйгаар аялж, дэлхийн шинэ рекордыг тогтоолоо

Улсын дугаарын дуудлага худалдаа энэ сарын 19-ний өдрөөс есдүгээр сарын 26-ны өдрийн хооронд болно

Төрийн дээд одон медалиар шагнав

Зам цэвэрлэгээнд саарал ус ашигладаг

Эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

14-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай аадар бороо орно

УНТЭ 30 ажилтанд 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа олгоно

Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн байлдагч Б-н биеийн байдал хүнд байна

Л.Оюун-Эрдэнэ: Дэлхийд соёлын экспортлогч орон болохын тулд Засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлнэ

“Саятан лото” ХХК-ийг таван сая төгрөгөөр торголоо

Япон улсын "Зочид буудал, рестораны менежментийн байгууллага"-ын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо

Д.Батчулуун : Малын гоц халдварт өвчнийг нэгдсэн системээр хянаж байгаа тул иргэд өвчтэй малын мах идэх ямар ч боломжгүй

З.Мэндсайхан: ХАА-н салбарын нэгдсэн багц хуультай болсноор тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ

Хагас коксын үйлдвэр байгуулах төслийн талаар Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулах чиглэл өглөө

Монголбанк БНСУ-ын “Kamco” корпорацтай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэв

Олон улсын залуучуудын өдөр залуучуудын хөгжлийн сарын аяныг эхлүүллээ

Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа

40 жилийн дараа шинэ хот байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалт эхэллээ

Япон улсын эрдэмтэн Исао Такахаши үлэг гүрвэлийн музей байгуулах асуудлаар БОАЖ-ын сайдтай санал солилцлоо

Тогтвортой хөгжлийн үндэсний хороо хуралдаж “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ

Санхүүгийн зохицуулах хорооны 14 дүгээр ээлжит хуралдаан өнөөдөр боллоо

“Өөрийгөө хамгаалъя” сургалтад 600 орчим багш, сурагч хамрагдлаа

Завьт болон хөдөлгөөнт эргүүлээр алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

"Парис-2024" олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн Улаанбаатарт болно

"Тогтвортой хөгжлийн зорилго" нээлттэй өдөрлөг зохион байгуулна

265 мянга гаруй иргэнд иргэний үнэмлэх дээр тоон гарын үсэг олгожээ.

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд

Голын орчимд хараа хяналтгүй тоглож байсан 29 хүүхдийн аюулгүй байдлыг хангалаа

Голын орчимд хараа хяналтгүй тоглож байсан 29 хүүхдийн аюулгүй байдлыг хангалаа