Д.Батчулуун : Малын гоц халдварт өвчнийг нэгдсэн системээр хянаж байгаа тул иргэд өвчтэй малын мах идэх ямар ч боломжгүй

Д.Батчулуун : Малын гоц халдварт өвчнийг нэгдсэн системээр хянаж байгаа тул иргэд өвчтэй малын мах идэх ямар ч боломжгүй

Өнөөдрийн байдлаар хичнээн аймаг хорио цээрийн дэглэмтэй байгаа вэ?

Өнгөрсөн хугацаанд 2022 онд хэрэгжүүлэх шүлхий өвчний дархлаажуулалтын тактик, мөн шүлхий өвчинтэй тэмцэх богино болон дунд хугацаа (2022-2028)-ны стратеги төлөвлөгөө шинэчлэн МЭЕГ-ийн дэргэдэх Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн баталгаажуулав.

Богино хугацаанд хэрэгжүүлэх тактикыг  өнгөрсөн хавар 04 дүгээр сарын 18-аас 05 дугаар сарын 10-ны хооронд улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг зохион байгуулсны үр дүнд халдварыг  хумиж чадсан. Харин одоо хот айл, сүргийн  түвшинд  бог малд доголох шинж тэмдгээр шүлхий өвчин илэрч байна. Өнөөдрийн байдлаар таван аймгийн зургаан суманд шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Манай улсад шүлхий, үхрийн арьс товруутах халдварт өвчнөөс гадна малын ямар халдварт өвчнүүд зонхилон гарах төлөвтэй байдаг вэ?

Он гарснаас хойш шүлхий өвчнөөс гадна бог малын мялзан, хонины цэцэг өвчний тохиолдлууд бүртгэгдсэн. Одоогоор хонины цэцэг өвчин бүртгэгдээгүй, тайван байна. Үхрийн арьс товруутах өвчин нь үүсгэгчийн онцлог, дамжуулагч хүчин зүйл,  вирусийн тэсвэрт чанар, халдварлах зам, өвчний нууц үеийн үргэлжлэх хугацаа зэргээс хамаарч тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх маш төвөгтэй, амаргүй өвчин. Тиймээс үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдсэн Дорнод аймгийн Баянтүмэн, Халх гол суманд хорио цээрийн дэглэм одоог хүртэл үргэлжилж байна. Цаашид өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй бол хорио цээрийн дэглэмээс хязгаарлалтын дэглэм рүү шилжүүлж, арга хэмжээг сулруулна. Тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч гоц халдварт өвчин тархахад нөлөөлж буй гол хүчин зүйл бол хожуу илрүүлэг, хорио цээрийн арга хэмжээ сул хэрэгжүүлэх, малчдын отор, нүүдлийг хянах зэргээс шалтгаалан халдварыг хумихад маш их хугацаа орж байна. Мөн өнгөрсөн жилүүдэд өргөн газар нутгийн хамран өвчин тархсан нь хянахад ихээхэн хүндрэлтэй байна. Иймээс  малын шилжилт хөдөлгөөнийг хянах, хорио цээрийг чангатгах, мэдрэмтгий малыг дархлаажуулахын зэрэгцээ малын эмч нараа сургах, мэдлэгжүүлэх, малчдад үнэн зөв мэдээлэл өгөх, тэдний үүрэг-хариуцлагыг дээшлүүлэх, эрт илрүүлэг, эмнэлзүйн тандалт зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байна. Цаашид ч энэ ажлыг улам эрчимжүүлнэ.

Нийслэлчүүдийн хувьд халдварт өвчтэй малын махыг идэх вий гэсэн цуурхал, ам дамжсан яриа гардаг. Та энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд голомттой эсвэл эрсдэлтэй бүс нутгийн малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал эмнэлгийн гэрчилгээ олгохгүй байх, хяналтын цэгүүдийн үйл ажиллагаа эрчимжүүлэх зэргээр мал эмнэлгийн цахим системээр өдөр тутмын үйл ажиллагааг  хянах тогтолцоо бүрдсэн. Цахим системд бүх аймаг, сум, дүүрэг холбогдчихсон.

Тиймээс хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж байгаа өрх айл, сумаас  мал эмнэлгийн гэрчилгээ олгогддоггүй, малын шилжилт хөдөлгөөн хийгдэх боломжгүй юм. Нөгөө талаар халдварт өвчин гарсан, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа тохиолдолд мал эмнэлгийн байгуулагаас гадна орон нутгийн засаг захиргаа, хууль хяналт зэрэг шат шатны байгууллагууд тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлдэг болохоор тухайн бүсээс мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгддэггүй гэдэгт иргэд бүрэн итгэлтэй байж болно.

Бид нийслэл рүү орж ирж буй малын мах, түүхий эдийг нэгдсэн цахим мөшгих системээр цаг минут, байршилтай нь хянан бүртгэдэг. Мал эмнэлгийн гэрчилгээ олголт, хяналтын цэгээр бүртгэгдсэн мал, түүхий эд бүтээгдэхүүний мэдээллийг 24 цаг тутамд нэгтгэж холбогдох газруудад мэдээлж байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • МОНГОЛ ФРАНЦЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА БИЗНЕСИЙН ТҮВШИНД ИДЭВХЖИН ХӨГЖИЖ БАЙНА

    Монгол, Францын боловсролын хамтын ажиллагаа өргөжлөө

    ГОВЬСҮМБЭР, УВС, ЗАВХАН, БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖУУДЫГ ӨРГӨТГӨЖ, ШИНЭЭР БАРИХ ТӨСЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

    Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах сургуулийн үеэр нисдэг тэргээр аврах ажиллагаа явууллаа

    Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Эрдэнэбат, жолооч Ж.Ганхөлөгт хорих ял оноолоо

    АЗХ: С.Эрдэнэ Ардчиллын арьс нөмөрсөн коммунист болчихсон

    Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах сургуулийн үеэр нисдэг тэргээр аврах ажиллагаа явууллаа

    “ТӨРИЙН БАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ НЭЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА АРГА ХЭМЖЭЭ”-нд урьж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

    Төлсөн бүртгэлийн хураамж хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тэтгэлэгт хөтөлбөрт зориулагдах болно

    С.Бямбацогт: Дарханы хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгалыг ирэх сард багтаан нээнэ

    Эрдэнэт үйлдвэр “Mongolia Mining-2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэнд оролцож байна

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никейзийг хүлээн авч уулзлаа

    “ТӨСВИЙН БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ” сэдвээр хэлэлцлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахор-тай уулзлаа

    Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрхний хавхлаг нөхөн сэргээн мэс заслын шинэ технологи нутагшуулж байна

    Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа дээшиллээ

    "Автомашингүй өдөр-2022"-өөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно

    Монголд анх удаагаа ХАДАНД АВИРАЛТЫН фестиваль болно

    Хавдрын мэс засал, хими , хөнгөвчлөх эмчилгээний хүлээгдэл бэрхшээлийг арилгах чиглэлд цогц арга хэмжээ авлаа

    Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа

    “Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

    Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа

    “Тунгалаг мэлмий" хүмүүнлэгийн ажиллагааг уламжлал болгон зохион байгуулна

    НҮБ: Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн түүхийн алдаагаа ухамсарлахыг уриалав

    Г.ЁНДОН: Монгол улс зэсийн баяжмал гадагшаа гаргаад байх бус өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭХЭМҮТ-д ажиллаа

    Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа

    74 лавлагаа, тодорхойлолтыг НОТАРИАТААР баталгаажуулах ШААРДЛАГАГҮЙ боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен-тэй уулзав

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Япон улсын "Зочид буудал, рестораны менежментийн байгууллага"-ын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо

    Япон улсын "Зочид буудал, рестораны менежментийн байгууллага"-ын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо