МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Барилга, хот байгуулалтын салбарын ажилтан, ажиллагсад, инженер, техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууд, алдар гавьяатнууд Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч, хөгжсөний түүхт 96 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.


Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг барилгачид бүтээсэн гэж бахархаж омогшдог барилгачид Та бүхний минь нөр их хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадвар улс, эх орны хөгжил, цэцэглэлтэд үлэмж их үүрэг гүйцэтгэж байгааг түүхт ойн баярын энэ өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна. Хэдийгээр дэлхий даяар тархсан цар тахалтай, хөрш орнуудын улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, амаргүй цаг үе тохиож байгаа хэдий ч улсын хэмжээнд барилга бүтээн байгуулалтууд өрнөж, томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, ажил урагшилж, ахиц дэвшил гарч байгаад бид бүхэн баяртай байна.

“Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан хот, суурин газрын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилтын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Цаашид Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймаг, нийслэлийн алслагдсан дүүрэг Багануур, Налайхыг түшиглэсэн шинэ суурьшлын бүс байгуулах асуудлыг бодлогоор дэмжиж, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Барилга, хот байгуулалтын яам улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний зураг, төсөл, ТЭЗҮ боловсруулах ажлыг бодлогын хувьд зангидаж, ирэх жилүүдэд хэрэгжих төсөл, арга хэмжээний зураг, төслийг боловсруулах ажлыг зохион байгуулж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд барилга, хот байгуулалтын салбарт 1,0 их наяд 84,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 223,3 сая төгрөгийн санхүүжих дүн бүхий 227 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.
Улсын хэмжээнд барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2022 оны эхний хагас жилийн байдлаар 2 их наяд төгрөг болж, 1.9 (97.1%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын компани, 56.8 (2.9%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын компани гүйцэтгэсэн байна. Энэ оны хагас жилийн байдлаар 8700 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон байна.
Барилгын салбарын ажлын байрыг хадгалах зорилгоор ипотекийн зээлийн санхүүжилтэд 2021 онд 1 их наяд гаруй төгрөгийг олгож, 13 мянган өрхийг хамрууллаа. Залуус-1, Солонго 1, 2 зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудын зураг төслийг боловсруулж, төслүүдийн ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Засгийн газрын 2022 оны 301 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд болон орон нутагтаа анх удаа орон сууц худалдан авах иргэдэд ипотекийн зээлийн 3 хувийн дэмжлэг болон зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хувьд баталгаа гаргах асуудлыг шийдвэрлүүллээ.
Хөдөөгийн хөгжлийг дэмжих, төвлөрлийг сааруулах хүрээнд сумын хөгжлийн стратегийг боловсруулж, 19 аймгийн 59 сумыг инженерийн дэд бүтцэд холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2022 онд 4 аймгийн 10 сумын инженерийн хангамжийн зураг төслийг боловсруулж, 9 аймгийн 15 суманд барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
Барилгын материалын нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтийн улмаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж буй салбарын байгууллагуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг дахин хянаж, магадлал хийх ажлыг зохион байгуулж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад санал хүргүүллээ.

Салбарын гадаад хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 5 аймагт цэвэрлэх байгууламж барих, БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууц барих, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллаж байна.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 10 аймгийн төвд цэвэрлэх байгууламж барих төслийг 2015 оноос хэрэгжүүлж, 2022 оны байдлаар 8 аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, байнгын ашиглалтад орууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийх үеэр “Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичгийг баталгаажууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулах, төрийн орон сууцны тогтолцоог боловсронгуй болгох, иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, орон сууцны санхүүжилтийг нийгмийн даатгалын тогтолцоотой уялдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийг хэрэгжүүлж, нийтийн аж ахуйн байгууллагуудын салбарын хүний нөөцийг чадавхжуулах дунд хугацааны сургалтын стратегийн төслийг боловсруулаад байна.
Салбарын үйл ажиллагаа өргөжин тэлж, бүтээн байгуулалт өсөн нэмэгдэхийн хэрээр салбарын хууль, эрх зүйн орчин, норм, нормативын баримт бичгүүдийн зохицуулалтыг боловсронгуй болгох, орчин үеийн шаардлагад нийцүүлэх, инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг сургах, мэргэшүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, салбарын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг үе шаттай, цаг алдалгүй авч хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага зүй ёсоор тавигддаг.
Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьлаа. Газрын тухай багц хууль шинэчлэгдэн батлагдсанаар газрын нэгдсэн төлөвлөлтөөр дамжуулан салбар хоорондын уялдааг хангах, иргэн, хуулийн этгээд газраа цахим биржээр нээлттэй эдийн засгийн эргэлтэд оруулах, олон өмчлөгчтэй барилгын доорх газрыг өмчлөгчдөд нь дундын мэдлийн газрын эрхээр олгох, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, иргэн, хуулийн этгээдэд нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрдэнэ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд барилга, хот байгуулалтын салбарт норм, нормативын 46 баримт бичгийг шинээр болон шинэчлэн боловсруулж, баталж, мөрдүүлээд байна.
Цаашид салбарын эрдэм шинжилгээ, судалгааны институт байгуулж, салбарын норм, нормативын баримт бичигт үзлэг хийх, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм, нормативын баримт бичгүүдийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллана.
Манай салбарын байгууллагууд барилгын үйлдвэрлэлд орчин үеийн шинэ, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, барилгын ажилд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, байгаль орчинд ээлтэй, аюул осолгүй үйлдвэрлэл явуулахад улс орны хөгжлийг түүчээлэн манлайлан ажиллана гэдэгт итгэж байна.
Барилгачдын маань үйлс нь өөдөө байж “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхийн төлөө сэтгэл, зүтгэл нэгдэн урагшилна гэдэгт итгэлтэй байна. Та бүхний улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бүтээн байгуулсан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Монгол Улс маань хөгжин цэцэглэх болтугай.


БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД
Б.МӨНХБААТАР

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Иргэн - 3 долоо хоног өмнө

    Бурхан хүнийг бүтээсэн бусдыг нь Инженэрүүд бүтээдэг гэдэгсэн. Жижиг мкв-тай зай завсаргүй баричихсан барилгууд бол барилгын салбарын хөгжил биш барилгын салбарынхны шунал юм аа.

  • МОНГОЛ ФРАНЦЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА БИЗНЕСИЙН ТҮВШИНД ИДЭВХЖИН ХӨГЖИЖ БАЙНА

    Монгол, Францын боловсролын хамтын ажиллагаа өргөжлөө

    ГОВЬСҮМБЭР, УВС, ЗАВХАН, БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖУУДЫГ ӨРГӨТГӨЖ, ШИНЭЭР БАРИХ ТӨСЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

    Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах сургуулийн үеэр нисдэг тэргээр аврах ажиллагаа явууллаа

    Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Эрдэнэбат, жолооч Ж.Ганхөлөгт хорих ял оноолоо

    АЗХ: С.Эрдэнэ Ардчиллын арьс нөмөрсөн коммунист болчихсон

    Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах сургуулийн үеэр нисдэг тэргээр аврах ажиллагаа явууллаа

    “ТӨРИЙН БАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ НЭЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА АРГА ХЭМЖЭЭ”-нд урьж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

    Төлсөн бүртгэлийн хураамж хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тэтгэлэгт хөтөлбөрт зориулагдах болно

    С.Бямбацогт: Дарханы хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгалыг ирэх сард багтаан нээнэ

    Эрдэнэт үйлдвэр “Mongolia Mining-2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэнд оролцож байна

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никейзийг хүлээн авч уулзлаа

    “ТӨСВИЙН БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ” сэдвээр хэлэлцлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахор-тай уулзлаа

    Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрхний хавхлаг нөхөн сэргээн мэс заслын шинэ технологи нутагшуулж байна

    Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа дээшиллээ

    "Автомашингүй өдөр-2022"-өөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно

    Монголд анх удаагаа ХАДАНД АВИРАЛТЫН фестиваль болно

    Хавдрын мэс засал, хими , хөнгөвчлөх эмчилгээний хүлээгдэл бэрхшээлийг арилгах чиглэлд цогц арга хэмжээ авлаа

    Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа

    “Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

    Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа

    “Тунгалаг мэлмий" хүмүүнлэгийн ажиллагааг уламжлал болгон зохион байгуулна

    НҮБ: Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн түүхийн алдаагаа ухамсарлахыг уриалав

    Г.ЁНДОН: Монгол улс зэсийн баяжмал гадагшаа гаргаад байх бус өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭХЭМҮТ-д ажиллаа

    Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа

    74 лавлагаа, тодорхойлолтыг НОТАРИАТААР баталгаажуулах ШААРДЛАГАГҮЙ боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен-тэй уулзав

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Зам, тээврийн хөгжлийн сайд с.бямбацогт Улаанбаатар төмөр зам ХНН-д ажиллалаа

    Зам, тээврийн хөгжлийн сайд с.бямбацогт Улаанбаатар төмөр зам ХНН-д ажиллалаа