“Өв дархлаа-залуус” гэр форум боллоо

“Өв дархлаа-залуус” гэр форум боллоо

“Өв дархлаа-залуус” нэртэй гэр форумыг Говь-Алтай, Архангай аймгийн оюутан, залуучуудын байгууллага хамтран зохион байгуулж, Монгол Улсын Соёлын яам болон нүүдэлчин ахуйг бүрдүүлсэн “Монгол Номадик” цогцолбор дэмжиж ажиллав.

Гэр форумд оролцогчид үндэсний дээл хувцсаараа гоёж, монгол гэрт чуулснаараа онцлог байлаа. Тэдний зарим нь гэр форумд оролцохоор Архангай аймгийн Хотонт сумаас хөхүүр болон айргаа авчирсан бол хамгийн холын төлөөлөгч нь Африк тивийн Бүгд Найрамдах Мозамбик Улсаас Монголд суралцагч Белармина, Япон Улсын иргэн, залуу монгол судлаач Изуми нар байлаа. Ийнхүү залуус өв соёлоосоо суралцаж, түгээн дэлгэрүүлж, Монголоороо гоёхыг уриаллаа. 

    Гэр форумыг Говь-Алтай аймгийн “Ирээдүй-Алтай” холбооны тэргүүн Т.Сайхнаа, Архангай аймгийн “Нэгдсэн ирээдүй” холбооны тэргүүн Д.Жавзандулам нар удирдаж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, С.Эрхэмбаяр, Монголын сайхан бичигтэн, уран бичлэгийн багш Б.Ариунтуяа, Э.Амаржаргал, “Эхлэх цэг-Эргэх холбоо” ТББ-ын тэргүүн Д.Соёлмаа, биет бус өв тээгч Ч.Цогбадрах зэрэг өвлөн уламжлагчид урилгаар оролцож, өв соёлоо залууст таниуллаа. 

Түүнчлэн Увс аймгийн язгуур урлагийн “Омогшил” хамтлагийн ахлагч Б.Бурмаа, өв тээгч Л.Нарангэрэл нар оролцож, баруун монголын бий биелэгээг найз нөхдөдөө зааж, дуучин “Дэндэв” буюу Г.Эрдэнэбаяр ая дуугаа өргөж, “Нэгдсэн ирээдүй” холбооны зөвлөх С.Алтантөгс үйл ажиллагааг хөтлөн явууллаа.

УРТЫН ДУУТАЙ ГЭР ФОРУМ

    Морин хуур, уртын дууны эгшгээр “Өв дархлаа-залуус” гэр форум эхэллээ. Монгол ардын дууны сонгодог хэлбэр, охь дээж нь болсон уртын дууны өв соёлыг залууст таниулах цагийн сургагч багшаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын начин, уртын дууч С.Эрхэмбаяр ажилласан юм. 

Тэрбээр уртын дууг зохиомж, далайцаар нь айзам, суман, бэсрэг гэж гурав ангилдаг бөгөөд анхан шатанд “Зээргэнтийн шил”, “Нарийн сайхан хээр”, “Хулст нуур”, “Хөөрхөн халиун” зэрэг бэсрэг уртын дуунуудыг дуулж сурахыг захив. “Уртын дууг өөрийнхөөрөө дуулж болохгүй, өөрийн хэмжээндээ дуулах ёстой. Уртын дууг гоё дуулахаасаа илүү зөв дуулах нь чухал” гэлээ. 

    Уртын дууны аялгуунаас гадна үгийн агуулгыг анхаарах хэрэгтэй, тухайлбал “Жаахан шарга”, “Шалзат баахан шарга” зэрэг дуунуудыг найр наадамд дуулдаггүй болохыг сануулав. Эцэст нь “Уртын дуу бол амьсгалын урлаг” болохыг онцлоод оролцогчдын дунд 32 цагаан лонх тоолох уралдаан зарлаж, ялагчийг гарын бэлгээрээ мялаав. 

УРАН БИЧЛЭГТЭЙ ГЭР ФОРУМ 

    “Архангай аймгийн Хайрхан сумын уугуул, Монголын сайхан бичигтэн, уран бичээч Б.Ариунтуяа, сайхан бичигтэн Э.Амаржаргал нар Монгол уран бичлэгийн өвийн сургагч багшаар ажиллав. 

 

     Б.Ариунтуяа багш “Уран бичлэг нь бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэхээс гадна сэтгэлийг нэг цэгт төвлөрүүлж, төв болгож, амар амгаланг мэдрүүлдэг, тэвчээрт сургадаг урлаг” гэлээ. Тэрбээр залууст бийр, бэх, янтай, муутуу гэх бичгийн дөрвөн эрдэнийг танилцуулж, тэдгээрийг ашиглан хэрхэн уран бичих талаар зөвлөгөө өгөв. Дараа нь багуудад даалгавар өгч, уран сайхан бичигтнийг тодруулсны зэрэгцээ гэр форумд оролцогчдын нэрийг уран бичлэгээр бичиж өглөө. 

БИЙ БИЕЛГЭЭТЭЙ ГЭР ФОРУМ

Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлагийн талаар залууст таниулах цагийн сургагч багшаар Увс аймгийн язгуур урлагийн “Омогшил” хамтлагийн ахлагч, Соёлын биет бус өв тээгч Б.Бурмаа, тус хамтлагийн бүжигчин Л.Нарангэрэл нар ажиллав. 

 

  Өв тээгч Б.Бурмаа “Бий биелгээ нь монгол хүний ажил үйлс, зан үйл, хэв шинж, амьдралын агуулгыг бийлээч хүний сэтгэлийн хөдлөл, уран намбаар бийлж харуулдаг онцлогтой. Бий биелгээг дээр үеийн уламжлалт зүйл гэхээсээ илүү орчин үеийн зүйлтэй холбож тайлбарлахыг хичээдэг. Бие биелгээг хүмүүст зааж, сургахдаа дуртай. Тийм ч учраас “Өв дархлаа залуус” гэр форумын урилгыг хүлээн авсан гэлээ. 

ӨВ ДАРХЛДАА: ГЭР БАРИХ, АЙРАГ ИСГЭХ, УУЛ ОВООГОО ТАХИХ УЛАМЖЛАЛ БА ЗАН ҮЙЛ

“Өв дархлаа-залуус” гэр форумын хөтөлбөрийн дагуу Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйлийн талаар “Монгол Номадик” цогцолборын ажилтан Б.Лантуусайхан, өв тээгч Ч.Цогбадрах нар монгол гэрийн онцлог, гадаад, дотоод бүрдлийн талаар ярьж, залуусаас асуулт асууж, мэдлэгийг нь сорив. 

Нутаг сэлгэн нүүдэллэхэд тохирсон, ачиж тээхэд хөнгөн, барьж буулгахад авсаархан монгол гэр нь тооно, унь, хана, хаалга, багана зэргээс бүрдэх яс модтой, өрх, дээвэр, цаваг, туурга зэрэг бүрээстэй, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр өвч бүтдэг, өвөрмөц шийдэл бүхий эко сууц болохыг залуус мэдэж авав. 

Дараа нь гүүний айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлийн талаар өв тээгч Д.Соёлмаа мэдээлэл өглөө. Сайхан айраг боловсруулахад арга ухаан, дэг, уламжлал, ажил, үйлдлийн эрэмбэ дараа, өвлөн тээгчийн эв дүй, сурц, туршлагаас гадна мал сүргийн бэлчээр нутаг, ус, ургамлын онцлог, зохирол хамааралтай байдгийг хэлж өгөв. Гэр форумд оролцогчид хуруудаж, дэмбээдэх наадмаас суралцаж, хожигдсон багаа айргаар шийтгэв. 

    Гэр форумын нэгэн хүндтэй зочин нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, доктор Б.Галаарид байлаа. Залуус их, бага гэрийн гадаа тойроглон зогсож “Уул овоо тахих уламжлал, холбогдох зан үйл”-ийн талаар сонсов.

      Доктор Б.Галаарид уул хайрхны тэнгэрийг тайх, овоог тахих уламжлал, түүх, агуулга, бэлгэдэл, алдаа дутагдлын талаар судлагаатай мэдээлэл өгч, цахим орчин дахь зөрүүтэй элдэв мэдээлэлд болгоомжтой, сэрэмжтэй хандаж, язгуурын мэдлэгээ танин мэдэж явахыг захьсан юм. Тэрбээр залууст ном, бүтээлээрээ бэлэг барив. 

Гэр форумд оролцогч залуус “Өв эрдэнэ”, “Соёл эрдэнэ”, “Өв уламжлагч”, “Соён гэгээрүүлэгч” нэртэй дөрвөн багт хуваагдаж, өв тус бүрээр даалгавар гүйцэтгэж, уралдаан, тэмцээнээр өрсөлдсөн юм. Нийлбэр оноогоор Б.Мөнхцогт ахлагчтай “Соён гэгээрүүлэгч” баг тэргүүлж, Э.Хүрэлболд ахлагчтай “Өв уламжлагч” баг дэд байрт шалгарав. 

    Соёлын өвийг биет болон биет бус гэж ангилдаг бөгөөд Монголын ард түмний оюун санаагаар бүтсэн эх хэл, ардын зан заншил, мэдлэг ухаан, дуу хөгжим, наадам, ардын арга ухаан, уламжлалт технологи зэргийг биет бус өвд тооцдог байна. Хүн төрөлхтний сан хөмрөг ЮНЕСКО-гийн соёлын өвийн жагсаалтад Монголын ард түмний нэрээр бүртгэгдсэн зарим өвийг оюутан, залууст танин мэдүүлж, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий гэр форум ийнхүү амжилттай болж өндөрлөлөө. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 3 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Унш - 5 өдөр өмнө

    1990-ээд оноос үндэсний ухамсар сэргэх үеийн залуучууд шив дээ... Цаашид харин яах юм бол доо.

  • МОНГОЛ ФРАНЦЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА БИЗНЕСИЙН ТҮВШИНД ИДЭВХЖИН ХӨГЖИЖ БАЙНА

    Монгол, Францын боловсролын хамтын ажиллагаа өргөжлөө

    ГОВЬСҮМБЭР, УВС, ЗАВХАН, БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖУУДЫГ ӨРГӨТГӨЖ, ШИНЭЭР БАРИХ ТӨСЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

    Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах сургуулийн үеэр нисдэг тэргээр аврах ажиллагаа явууллаа

    Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Эрдэнэбат, жолооч Ж.Ганхөлөгт хорих ял оноолоо

    АЗХ: С.Эрдэнэ Ардчиллын арьс нөмөрсөн коммунист болчихсон

    Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах сургуулийн үеэр нисдэг тэргээр аврах ажиллагаа явууллаа

    “ТӨРИЙН БАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ НЭЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА АРГА ХЭМЖЭЭ”-нд урьж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

    Төлсөн бүртгэлийн хураамж хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тэтгэлэгт хөтөлбөрт зориулагдах болно

    С.Бямбацогт: Дарханы хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгалыг ирэх сард багтаан нээнэ

    Эрдэнэт үйлдвэр “Mongolia Mining-2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэнд оролцож байна

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никейзийг хүлээн авч уулзлаа

    “ТӨСВИЙН БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ” сэдвээр хэлэлцлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахор-тай уулзлаа

    Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрхний хавхлаг нөхөн сэргээн мэс заслын шинэ технологи нутагшуулж байна

    Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа дээшиллээ

    "Автомашингүй өдөр-2022"-өөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно

    Монголд анх удаагаа ХАДАНД АВИРАЛТЫН фестиваль болно

    Хавдрын мэс засал, хими , хөнгөвчлөх эмчилгээний хүлээгдэл бэрхшээлийг арилгах чиглэлд цогц арга хэмжээ авлаа

    Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа

    “Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

    Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа

    “Тунгалаг мэлмий" хүмүүнлэгийн ажиллагааг уламжлал болгон зохион байгуулна

    НҮБ: Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн түүхийн алдаагаа ухамсарлахыг уриалав

    Г.ЁНДОН: Монгол улс зэсийн баяжмал гадагшаа гаргаад байх бус өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭХЭМҮТ-д ажиллаа

    Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа

    74 лавлагаа, тодорхойлолтыг НОТАРИАТААР баталгаажуулах ШААРДЛАГАГҮЙ боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен-тэй уулзав

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    РЦНК орчмын ногоон байгууламжийг сүйтгэж, шөнийн цагаар "жорлон"-гийн шороо асгаж байна

    РЦНК орчмын ногоон байгууламжийг сүйтгэж, шөнийн цагаар "жорлон"-гийн шороо асгаж байна