Нийслэлчүүдийн хүсэн хүлээсэн “Автомашингүй өдөр” өргөн дэлгэр болж өнгөрлөө

Нийслэлчүүдийн хүсэн хүлээсэн “Автомашингүй өдөр” өргөн дэлгэр болж өнгөрлөө

“Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатай “Автомашингүй өдөр” нийслэлд өргөн дэлгэр болж байна. Өглөөний 07:00 цагаас эхэлсэн “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд иргэд Сүхбаатарын талбай болон хотын төв гудамжуудад олноороо цуглан, залуус, хүүхэд багачууд дугуй болон дугуйт хэрэгслээр зорчиж байна. Гэр бүлээрээ явган алхаж, багачуудаа салхилуулахын сацуу дүүргүүдээс зохион байгуулж буй спорт өдөрлөгт оролцож байлаа.

“Автомашингүй өдөр”-ийн нээлтийн үеэр Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Монгол Улсын Засгийн газар төвлөрөл, түгжрэлийн асуудалд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа. Миний хувьд Үндэсний хороог ахалж ажиллаад гурван долоо хоног болж байна. Бид түгжрэлийг бууруулахын тулд юун түрүүнд нийтийн тээвэр, явган хүн зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч байна. Дэлхийн хотуудын чиг хандлага ч тийм байдаг. Засгийн газрын гишүүний хувьд баримтлах байр суурь Улаанбаатарыг иргэндээ ээлтэй, эрүүл хот болгоход чиглэж байгаа. Гудамж, зам талбайгаа ч үүнд чиглүүлэн хөгжүүлэх учиртай. Нийслэлд хоногт бүртгэгдэж буй 2 сая 800 мянган зорчилт хөдөлгөөний сая 800 мянга нь хувийн машины хөдөлгөөн байна. 685 гаруй мянга нь нийтийн тээврээр, ердөө 300 орчим мянга нь явган зорчигч байх жишээтэй. Энэхүү зорчилт хөдөлгөөний судалгаанд үндэслэн бодлого боловсруулан ажиллах болно” гэсэн юм.  

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Улаанбаатар хот “Автомашингүй өдөр”-ийг 2009 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас тус арга хэмжээ түр завсарласан. Харин энэ жил өргөн дэлгэр болж байна. Нийгмийн салбарын олон байгууллагыг иргэдэд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, иргэд үйлчилгээ авч байна. Мөн бүх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран оролцож байгаа. Түүнчлэн МУИС-ийн түүхт 80 жилийн ой тохиож байна. Өглөө МУИС-ийн оюутан, төгсөгчдийн марафон гүйлт боллоо. Спортын 10 гаруй төрлийн тэмцээн уралдаан, урлагийн тоглолтууд болно. “Автомашингүй өдөр” хүмүүс зөвхөн алхах, дугуй унаад зогсохгүй чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх олон боломж байна. Хүүхэд болгон тоглож наадах хүсэл сонирхолтой. Гэхдээ тэр болгон гадна орчин, тоглох талбай хүрэлцээтэй биш. Иймд хариуцлагатай аав, ээжүүд болон гэр бүлдээ цаг зарцуулж байгаа хүмүүст талархал илэрхийлье. Мөн байгууллага, хамт олноороо дугуй унаж, нэг өдрийг амарч, хөгжилтэй өнгөрүүлж буй олон хүн байна. Автомашингүй өдөр бол нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг өдөр. Хүн болгон цаг наргүй ажилладаг болсон энэ үед гэр бүлийн тодотголтой өдөр зайлшгүй байх ёстой. Өнөөдөр гэртээ амарч байгаа хүмүүс байвал “Автомашингүй өдөр”-т идэвхтэй оролцож, гэр бүлээрээ энэ өдрийг халуун дотно сайхан өнгөрүүлэхийг уриалж байна гэлээ.

Багануур дүүргийн Биеийн тамир, cпортын хорооны мэргэжилтэн Ж.Болдбаатар:

-Манай дүүргээс “Спортлог Улаанбаатар” өдөрлөгийн дартсын тэмцээнийг зохион байгуулж, байгууллага хамт олноо сурталчилж байна. “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд нийслэлийн иргэд, бүх насныхан явганаар алхаж, дугуй болон дугуйт хэрэгслээр зорчиж байна. Сүхбаатарын талбайд спортын олон төрлийн тэмцээн уралдаан болж, иргэд их идэвхтэй оролцож байна. Тиймээс цаашид энэ өдрийг жилд нэг, хоёр удаа тэмдэглэх бус нэлээд хэдэн өдөр машинаас татгалзвал үр өгөөжтэй санагдаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, cпортын хорооны дарга Ц.Сосорбарам:

-Манай Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдрийн спорт өдөрлөгт өсвөрийн шигшээ багийн тамирчид маань аэробикийн гурван төрлийн үзүүлбэр үзүүллээ. Мөн ахмадууд маань хийн дасгал хийлээ. Дүүргийн “Бум од” фитнесс клуб үйл ажиллагаагаа танилцуулсан. Ер нь сүүлийн үед иргэд дасгал хөдөлгөөн хийх сонирхолтой болсон. Эмгүй эмчилгээ болсон дасгал хөдөлгөөн, спортод их сонирхолтой болсон байна. Манай дүүрэгт л гэхэд “Илүүдэл жингүй эртэч Монгол” аянд нийт хороодын иргэд маш идэвхтэй оролцсон гэлээ.
 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа

    Б.Энхбаяр: Нүүрсний "ХУЛГАЙ"-н асуудал дээр Ерөнхий сайд зоригтой дуугарсан учраас надад итгэл, үнэмшил төрсөн

    "ОХУ-аас 270 мВт-ын эрчим хүч авч өнгөрсөн хэдэн өдрийг давлаа"

    Х.Болорчулуун: Гурилын үйлдвэрүүд "ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ" хөтөлбөрийн дагуу мөнгөө авч чадаагүй байна

    Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 11-р сарын 1-нээс тооцно

    Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ТУЛГУУРЛАНА

    С.Эрдэнэбат: УИХ-ын 10-20 гишүүн нүүрсний сүлжээгээ хэвээр байлгахыг хүсэж байна

    Ж.Батсуурь: Нүүрсний бизнестэй АН-ын гишүүдийг хутгаж байна

    Жолооч нараас 40 мянган төгрөгийн татвар авч "ТҮГЖРЭЛ" бууруулах мэргэн санаа...

    УИХ-ын "МЭДРЭМЖГҮЙ" гишүүд эмгэнэлт явдлаар "СОШИАЛ"-аа хөгжүүлдэг болов уу?

    БНСУ-ын компани Улаанбаатарын дахин төлөвлөлтөд хамтран ажиллах хүсэлтээ уламжлав

    Нийслэлд Дарханых шиг "ДЭЛБЭРЭЛТ" болвол бэлэн үү?

    Хугацааны сүүлээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

    Сурагчдын дотуур байранд гарсан галыг унтраажээ

    Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

    Галын улмаас бэртсэн нэг иргэн нас барж, хоёр иргэн сураггүй хэвээр байна

    Ж.Сүхбаатар: Иргэд бухимдлаа тайлахад нь би хэрэгтэй байж магадгүй

    "Одоогоор Сэлбэ голын төсөлд улсын төсвөөс нэг ч төгрөг зарцуулагдаагүй" гэв

    Монгол улсын аялал жуулчлалын салбарт тойрог эдийн засаг ба ногоон бизнесийн чиглэлд бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах төслийг хэрэгжүүлж эхэллээ

    Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ

    Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын хөтөлбөр (GHSA)-ийн долдугаар уулзалт болж байна

    С.Одонтуяа: МАН-ын бүлэг УИХ-ын чуулганд ирцээ бүрдүүлж чадахгүй байна

    Хатагтай Б.Цэцэгийн “САЛААВЧ” ба түүний удирдаж байсан Найрсаг Улаанбаатар, Утаагүй Улаанбаатар төслийн ҮР ДҮН хаана байна вэ?

    Даваа гарагаас 1-р эгнээний хяналтыг чангаруулж, он гараад шинээр 224 автобус оруулж ирнэ

    Дархан-Уул аймагт шатахууны нөөцийн сав шатжээ

    Машин нь эвдэрсэн жолооч амиа алджээ

    Автобус нь хүрэлцдэггүй нийслэлд ААН-үүд "БУЯН" болж байна

    Улаанбаатарт -18 хэм байна, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

    "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн санхүүгийн тайлангаас 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ

    Хятад улсын төрийн тэргүүн асан Жянь Зэмин 96 насандаа таалал төгслөө

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Г.Занданшатар: Дотооддоо тарьж ургуулсан улаанбуудай, төмс, хүнсний ногоогоор эх орныхоо хүнсний хэрэгцээг тогтвортой, хүртээмжтэй хангацгаая

    Г.Занданшатар: Дотооддоо тарьж ургуулсан улаанбуудай, төмс, хүнсний ногоогоор эх орныхоо хүнсний хэрэгцээг тогтвортой, хүртээмжтэй хангацгаая