Ганц удаа САЛААВЧ гаргаад, цахим орчноо “харааж” “ерөөсөн” ПОСТ оруулаад л, Төр засгийг хэдэнтээ шүүмжлээд л, тэр нь ганц, хоёр мянган лайк аваад л 3.1 ТЭРБУМ ТӨГРӨГ, ТӨСЛИЙН УДИРДАГЧ гэдэг албан тушаал авна. Ийм л амархан бол АРД ИРГЭДИЙН хэн нь ч хийж чадна.
Инфлюэнсер нэртэй “ОДОНЦОР” хэдэн дагагчаа ашиглаж улс төр хийдэг муу жишиг тогтож. Эцэст нь мөнгө авч “ХӨЛСНИЙ АЖИЛ” хийх нь ч бий.
Тэгвэл жүжигчин Б.Цэцэг өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс эхлээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар нарыг хэдэнтээ “МАТАРЛАЖ” цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлж байсан бол нэг л өдөр “МАГТАЖ” эхэлсэн. Учир нь Б.Цэцэг Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагчаар ажиллаж байгаа аж.
Гэнэт л үй зайгүй шүүмжлэгч Б.Цэцэг Төр засгаа магтаад эхэлсэн нь ТӨРД ажилласных. Тэгвэл тэрбээр энэ төслийг удирдах туршлагатай юу? эсвэл зүгээр шүүмжлэгч пост нь ганц, 2 мянган лайк шэйр авдаг болохоор тэр үү? гэж олон нийт шүүмжилж байна.
Энэ талаар Б.Цэцэг тайлбарлахдаа “Би өмнө нь Олон улсын худалдаа, банк санхүүгийн мэргэжлээр ажиллаж байсан. Өмнөх Хотын дарга, Хөрөнгө оруулалтын банк болон нийслэлийн захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж байсан төсөл болох Найрсаг Улаанбаатар, Утаагүй Улаанбаатар, Хот тохижилт дахин төлөвлөлт зэрэг төслийг өөрийн биеэр “гараараа” гаргаж, удирдаж байсан туршлагатай. Миний мэргэжил өөр” гэв.
Сэлбэ голын 8.5 км газрын тохижилтыг 3.1 тэрбум төгрөгөөр хийх санхүүжилтийг Нийслэлийн 2023 оны төсөвт суулгахаар яригдаж буй. Түүнчлэн БНХАУ-аас уг төсөлд 60 сая ам.долларыг зарцуулахаар болж.
Ийм их хэмжээний санхүүжилтийг хэрэгжүүлэх төслийг Б.Цэцэг удирдаж чадах уу? чадах хэмжээний мэргэжлийн бөгөөд чадвартай хүн мөн үү? гэх хэлэлцүүлэг цахим орчинд өрнөж байна. Бодох л асуудал. Хатагтай Б.Цэцэг олон төсөл удирдаж байсан туршлагатай гэх. Тэгвэл түүний удирдаж байсан Найрсаг Улаанбаатар, Утаагүй Улаанбаатар, Хот тохижилт дахин төлөвлөлт зэрэг төслийн ҮР ДҮНГ түүнээс нэхье.
Улаанбаатар УТААГҮЙ БОЛСОН УУ? Улаанбаатар НАЙРСАГ хот мөн үү? Хатагтай Б.Цэцэг ээ!
Төр.мн