Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын хөтөлбөр (GHSA)-ийн долдугаар уулзалт болж байна

Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын хөтөлбөр (GHSA)-ийн долдугаар уулзалт болж байна

2022 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын хөтөлбөр (GHSA)-ийн гишүүн орнуудын  долдугаар уулзалт болж байна.

Энэхүү хөтөлбөрийг санаачлагч ба манлайлагч байгууллага нь АНУ-ын Өвчний хяналтын төв юм.  Тус хуралд АНУ Ерөнхийлөгчийн зөвлөх, Халдварт өвчин, харшлын төвийн захирал Антонио Фаучи цахимаар оролцож хэлсэн үгэндээ дараагийн цар тахлыг үүсгэх эрсдэлтэй үүсгэгчдийг эрт тодорхойлж, эмчилгээ ба оношилгооны судалгааг эрт эхлүүлэх чиглэлд улс орнууд хамтран оролцох ёстойг онцоллоо. 

Мөн АНУ-ын Өвчний хяналтын төвийн дархлаажуулалтын салбарын захирал хатагтай Д.Бенжамин оролцож, вакцинжуулалт ба сүүлийн цар тахлыг даван туулахад үзүүлсэн ач холбогдлын талаар болон дараа дараагийн цар тахалд вакцины хангамж хүрэлцээ чухал байгааг онцоллоо.  Хурлыг нээж мөн БНСУ-ын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэлтийн  төвийн комиссар бөгөөд эрүүл мэндийн дэд сайд Кионг Ран Пек  хэлсэн үгэндээ цар тахлын аюул нь тухайн улсын үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирдагийг өнгөрсөн үйл явдлууд бидэнд харууллаа хэмээн онцоллоо. Цар тахлын үед 2020 оны сүүлээр БНСУ-ын зүгээс  Өвчний хяналтын төвөө шинэчлэн байгуулж, санхүүжилт ба эрх мэдлийг эрс нэмэгдүүлэн Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэлтийн агентлаг  болгож өөрчилсөн нь ч үүнтэй холбоотой ажээ. Хурлын нээлтэд Африкийн улсуудын Өвчний Хяналтын төвийн захирал Ахмед Аума оролцож үг хэллээ.

Хуралдаанаар дэлхийн улсуудын өнгөрсөн гурван жилд КОВИД-19 цар тахалтай тэмцсэн сургамж, цаашид эрүүл мэндийн аюулгүй байдлын чадавхийг бүх түвшинд бэхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдалд дахин заналхийлж болзошгүй КОВИД-19 болон бусад халдварт өвчний дайралтад бэлтгэх, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх олон салбарын олон талт хамтын ажиллагаагааг “Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын хөтөлбөр” нь гишүүн улс орнуудад уриалж байна.
 

Тус хөтөлбөр нь ололт амжилтад тулгуурлан Олон улсын эрүүл мэндийн дүрмийг (ОУЭД 2005) бүрэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улс орнуудын холбогдох эрүүл мэндийн байдлыг сайжруулахад туслах зорилгоор 2024 оны 1-р сарын 1-ээс 2028 оны 12-р сарын 31 хүртэл “Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын хөтөлбөр”-ийг гурав дахь таван жилээр сунгахыг дэмжих зорилгын хүрээнд энэхүү уулзалт зохион байгуулагдаж байгаагаар онцлог юм. Мөн  Сөүлийн  шинэ тунхаглалыг уг хурлаар гаргаж баталлаа. БНСУ-ыг  ДЭМБ зүгээс бүсийн хэмжээнд цар тахлын вакцин, эм, оншлуурыг үйлдвэрлэх бүсийн төв болгож сонгосон бөгөөд бүсийн орнуудад дэмжлэг үзүүлэх , мэргэжилтнүүдийг сургах үүрэг хүлээж байгааг ДЭМБ ерөнхий захирал Тедрос Гебрейсус хурлын хаалт дээр цахимаар оролцохдоо мэдэгдлээ. Мөн хурлын хаалтад БНСУ Гадаад  Яамны сайд Парк Жин оролцож, тус улсын зүгээс энэхүү хөтөлбөрийн хүрээнд 300 сая ам долларыг зарцуулах, энэхүү хөтөлбөрийн зохицуулах оффисыг Сөүлд албан ёсоор нээхээр болсноо зарласан бол БНСУ ерөнхийлөгчийн илгээлтийг тус улсын Шадар сайд уншиж сонсголоо.  

Хурлын хаалт дээр ДЭМБ эрүүл мэндийн аюулгүй байдал ба бэлэн байдлыг хариуцсан захирал Стелла Чунгонг Женев хотноо  2022 оны  6 сард болсон ДЭМБ чуулганаар гишүүн орнуудаар хэлэлцүүлсэн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, даван туулах дэлхийн дахин архитектур буюу зураглал Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд хийж буй ажлууд энэхүү хөтөлбөртэй уялдаж байгааг онцоллоо. Мөн тэрээр бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын бэлэн байдлыг үнэлэх сайн дурын үнэлгээний аргачлалыг хийж бэлэн болгосноо дурдаад энэхүү үнэлгээ нь тухайн улс дараа дараагийн цар тахлын давалгаанд хэр бэлэн байгааг үнэлэх чухал хэрэгсэл болж байгааг онцоллоо.

Мөн хуралдааны төгсгөлд АНУ БХЯ Эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны зөвлөх Кристофер Даниел оролцлоо. Тэрээр улс орнууд дотоодын аюулгүй байдлаа хамгаалахын тулд глобал хүрээнд улс орнууд ажиллах ёстойг онцолсон бол Дэлхийн банкны Глобаль эрүүл мэндийн асуудал харицусан захирал Хуан Пабло цар тахлаас сэргийлэх бэлдэх тогтвортой санхүүжилт чухал гэдгийг онцолоо. Мөн хуралд оролцсон АНУ Вашингтоны Жоржтауны Их сургуулийн Жон Манахан цар тахалтай тэмцэх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал болохыг хурлын төгсгөлд хэлсэн үгэндээ онцоллоо.

Манай улсын хувьд энэхүү хөтөлбөрт гишүүн орноор элсээгүй байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр  “Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагаа” салбар хуралдаанд Монгол улс КОВИД-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ, тандалт, вакцинжуулалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ  чиглэлээр илтгэл тавилаа. 
Түүнчлэн тус хуралд ЭМЯ-ны харьяа ХӨСҮТ, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Ёнсeйн их сургуулийн "Глобал эрүүл мэндийн бодлого, санхүүжилт" болон "Халдварт өвчний Глобал хяналт" чиглэлээр 18 сарын хугацаатай ЭМЯ ба БНСУ  Олон Улсын Хамтын ажиллагааны агентлаг (KOICA) хамтарсан магистрийн хөтөлбөрт суралцаж байгаа оюутнууд мөн оролцлоо. 
 
Тус комплекс дээрх  Өвчний Хяналт ба Урьдчилан сэргийлэлтийн агентлагийн үйл ажиллагаатай таницлан шуурхай удирдлагаын тэнхимтэй таницаж, Үндэсний Эрүүл Мэндийн Институтийн вакцины хяналтын лаборатори ба биобанктай танилцлаа. Мөн тус институцийн харьяа Халдварт Өвчний судлалын төвтэй танилцлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Үүсмэл ордын нөөц баталгаажсанаар катодын зэс үйлдвэрлэх төсөл хэрэгжих нөхцөл бүрдсэн

    Засвар, механикийн завод томоохон дөрвөн төсөл хэрэгжүүлжээ

    Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа

    XVII Жарны "Үзэсгэлэн Болгогч" хэмээх УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН шороон үхрийн зурлага

    Л.Энх-Амгалан: Хот, хөдөөгийн 50 сургуульд Финландын математикийн сургалтын "Eduten" платформыг хэрэгжүүлнэ

    Гавал доторх гэмтлийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

    Савласан сүүний шошгололтын мэдээллийг шинэчилж эхэлжээ

    Лангууны болон кассын үнэ хоорондоо зөрвөл хариуцлага хүлээлгэнэ

    Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам баталлаа

    Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

    О.Батханд: Цахим орчинд хүний эрхийг хамгаална гэсэн нэрийн дор Монгол хүний бичих эрхийг боймлох гэж байна

    “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа

    С.Тайван: Цахим хэтэвчнээсээ мөнгө алддаг, нууц үгээ өгдөг хэрэг сүүлийн үед ихэсч байна. Нийт 300 гаруй сая төгрөгийн хохирлын хэмжээ тогтоогдсон

    Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг 12 удаа хуралджээ

    Х.Нямбаатар: Мета руу Жорж Чен гэдэг хүнийг ажлаас нь хал, хоёрдугаарт надаас уучлалт гуй гэдэг бичгийг явуулна

    Иргэд: Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга"-тай холбоотойгоор төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлнэ

    Binance биржээс хувьцаа болон гадаад валют авахаар үл таних хүний дансруу 96 сая төгрөг шилжүүлж залилуулжээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хороонд ажиллажээ

    Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 2022 онд Дорноговь аймаг тэргүүлжээ

    ЭМДЕГ-ын удирдлагууд Дэлхийн банкны эрүүл мэндийн зөвлөхүүдтэй уулзлаа

    Төслийн үлдэгдэл санхүүжилтийг сумдын ЭМТ-ийн усан хангамжийг сайжруулахад зарцуулах саналыг тавилаа

    Эмнэл зүйн чиглүүлэгч багшийн сургалт зохион байгууллаа

    Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе

    Баянзүрх дүүрэгт 250 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Улаанбаатар хотод өдөртөө -12 градус хүйтэн

    Хог тээврийн байгууллагуудад парк шинэчлэл хийхийг хүслээ

    Экспортыг дэмжих арга хэмжээний тухай төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна

    Нийслэлчүүдэд зориулан 6150 тонн мах нөөцлөөд байна

    Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 294 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Элчин сайд бараалхлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ

    Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ