Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос гарсан шийдвэрийн талаар тус хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цаашид Энхтайваны өргөн чөлөөнөөс бусад замын 1-р эгнээг түгжрэлийн оргил цагаар нийтийн тээвэрт бүрэн чөлөөлж өгнө. Уг нь одоо автобус 1-р эгнээгээр явж байгаа. Гэвч хувийн автомашинтай иргэд саад болж байгаа учраас нийтийн тээвэр цаг хугацаандаа үйлчилж чадахгүй байна. Энэ эгнээг чөлөөлөөд өгвөл цагаараа явдаггүй юмаа гэхэд, ойр ойрхон ирэх нөхцөл бүрдэнэ.
Тэгээд над руу камер тусгачихаар "Намайг замын цагдаа эсвэл би түгжээд байгаа" мэтээр иргэд ойлгоод байна. Иргэд бухимдлаа тайлахад нь би хэрэгтэй байж магадгүй" хэмээн ярилаа.
Түүнчлэн, "Та бүхэн өөрсдийнхөө торгуулийг шалгаарай. Өчнөөн торгуультай хүмүүс байна. 2023 он гараад, эдгээрийг замын хөдөлгөөний ухаалаг систем ашиглан илрүүлэх болно" гэж тайлбарласан юм.
Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамж...
© 2013-2021