УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар Ерөнхий сайдын мэдээлэл сонсож хэлэлцэв.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ "Сүүлийн өдрүүдэд -30 градус давж хүйтэрч, ачаалал эрс нэмэгдлээ. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 29-ний 19:00 цагийн байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1,441 мВт хүрсэн. Энэ нь өмнөх оны хамгийн их ачааллаас дөрвөн хувь, өмнөх оны мөн үеийнхээс 134 мВт-аар буюу арван хувиар их хэмжээ.
Энэ оргил ачааллыг эрчим хүчний салбар суурилагдсан бүрэн хүчин чадлаараа нөөц дутагдалгүй ажиллаж, дээр ОХУ-аас 270 мВт-ын импортын цахилгаан эрчим хүч авч байж давлаа. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаанд Дулааны гуравдугаар цахилгаан станц, Дарханы дулааны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадлын нийлбэрээс ч өндөр давсан ачаалал нэмэгдсэн. Сүүлийн жилүүдийн оргил ачааллыг давахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 89 мВт, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 мВт, Дарханы дулааны цахилгаан станцын 35 мВт-ын өргөтгөл ашиглалтад орсон нь ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.
Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард 7.1 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, 6.5 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн. Үүний 76.9 хувийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээс, 23.1 хувийг импортын эрчим хүчээр хангасан. Импортын эрчим хүчний 29.3 хувийг ОХУ-аас, 70.7 хувийг БНХАУ-аас импортолсон" гэдгээ онцолсон юм.
Түүнчлэн, тарифыг нэмэгдүүлэлгүй ирснээр 2019 онд 59 тэрбум, 2020 онд 92, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. 2022 оны хүлээгдэж байгаа үр дүнгээр 168.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах төлөв бий. Мөн төвийн бүсийн дулааны цахилгаан станцад нүүрс нийлүүлдэг уурхайнууд 109.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах урьдчилсан тооцоо байна" хэмээв.
Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамж...
© 2013-2021