УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нүүрсний хулгайн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэдийн зохион байгуулсан "Ажлаа хий" жагсаалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нүүрсний хулгайтай тэмцэх иргэдийн шаардлагыг дэмжиж ажиллана" хэмээн хэлсэн. Би ч Твиттер хуудаснаа "Үүнийг дэмжиж ажиллана" гэж мэдэгдсэн. Үүнээс өмнө нүүрсний хулгайн хэрэгт нэр бүхий албан тушаалтан, улс төрчид холбоотой гэх мэдээлэл байсан. Гэхдээ нотлогдоогүй асуудал дээр сураг ажигаар хандвал хариуцлагагүй хэрэг болно.
Харин Ерөнхий сайд зоригтой дуугарсан учраас надад итгэл үнэмшил төрсөн. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын дарга зоригтой байгаа нь өөрөө энэ хэрэгтэй холбоогүй гэх итгэлийн гэрэл ассан" хэмээн хэлсэн юм.
Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамж...
© 2013-2021