• 2
  • 1014

Г.Гантуяа: Familycenter.mn нь гэр бүлийн боловсрол, эрх зүйн мэдлэгийг тасралтгүй олгох БАТАЛГААТ ЭХ СУРВАЛЖ болно

Г.Гантуяа: Familycenter.mn нь гэр бүлийн боловсрол, эрх зүйн мэдлэгийг тасралтгүй олгох БАТАЛГААТ ЭХ СУРВАЛЖ болно

   Канад улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-аас “ Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” (2019-2022) төсөл хэрэгжиж буй.

Уг төслийн хүрээнд олон нийтэд зориулсан гэр бүлийн харилцаа болон гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэргэжлийн, албан ёсны эх сурвалж бүхий мэдээ мэдээллийг хүргэх, зөвлөгөө тусламжийг үзүүлэх платформ Familycenter.mn” нээлтээ хийж буй билээ.

Үүнтэй холбогдуулан тус олон нийтийг соён гэгээрүүлэх төслийг гүйцэтгэгч байгууллага болох “Номадик контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяатай уншигч таныг уулзуулж байна.

-Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй (ЖСХ/ГБХ) тэмцэх, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх энэ төсөлд танай байгууллага ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Номадик Контент компани  2020 оноос эхлэн ЖСХ/ГБХ-тэй тэмцэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх уг төслийн контентийг гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж байна. Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, жендэрийн эрх тэгш байдал талаарх  хийгдсэн судалгаандээр ажиллаж, хэрэв хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хандах талаар судалгааг хийсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриатай 16 хоногийн аяны контентийн гүйцэтгэгч багаар ажилласан.

-Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагаас  хэрэгжүүлж ЖСХ/ГБХ-тэй тэмцэх, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх энэ төсөл нь бусад нөлөөллийн аянуудаас юугаар онцлог болж байна вэ?

-Монголд хийгдэж байгаа кампанит ажлууд богино хугацаанд олон нийтийн анхаарлыг татаж буйгаараа онцлог байдаг. Харин “Familycenter.mn” төсөл нь хэрэглэгч хэзээ ч хаанаас ч хандаж шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, тусламжийг авах боломжтой, баталгаат эх сурвалж бүхий мэдлэг мэдээллийг урт хугацаанд тасралтгүй хүргэх нэгдсэн платформ юм. Төрийн болон төрийн бус байгууллагууд, сэтгэл зүйч, хуульчид  хамтарч ажиллахад бүрэн нээлттэй суваг болж байгаа юм.

-Яагаад заавал мэдээллийн вебсайт гэж. Familycenter.mn төслийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуул? Ач холбогдлын талаар ярина уу. 

-Бид  2020 онд ЖСХ/ГБХ-тэй тэмцэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх уг төсөл дээр ажиллаж эхлэх үеэр гэр бүлийн хүчирхийлэл түүнээс гарах арга замын талаар хайлт, судалгаа хийхэд маш олон мэдээллийн суваг эх сурвалж байгаа хэдий ч энэ чиглэлээр дагнан төрөлжсөн, баталгаатай мэдээллийн эх сурвалж бүхий нэгдсэн суваг байгаагүй.

   Олон нийтийн сүлжээнд тавигдсан, хувь хүний үзэл бодол шингэсэн мэдээ мэдээлэл нь иргэд яаралтай үед тусламж зөвлөгөө авахаар хандах тохиолдолд итгэлтэй суваг болж чадахгүй байсан учраас иргэд олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын үйл ажиллагаатай, энэ чиглэлээр дагнасан мэдээ мэдээллийн нэгтгэсэн мэдээллийн вебсайтыг бий болгох шаардлагатай гэж үзсэн ЖСХ/ГБХ-ээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн энэ төсөл маань нийгмийн бүхий л бүлгийг хамарч байгаа. 

Familycenter.mn гол зорилго нь залуусын гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх, хосуудыг зөв харилцаа, үүрэг хариуцлагатай болгох, хүний эрхийн талаарх мэдлэг, мэдээллээр тасралтгүй хангахад чиглэж буй. 

Гэр бүлийн харилцаанд үүссэн асуудлаар зөвлөгөө, тусламж авах гэхээр сэтгэл зүйч эсвэл цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очих шаардлага байгаад байдаг. Гэтэл аслагдмал орон зай, цаг хугацааны асуудлаас үүдэн хүн болгон мэргэжлийн хүнд хандаж туслалцаа, зөвлөгөө авах боломж хязгаарлагдмал мөн ийм соёлд суралцаагүй байдаг. Тиймдээ ч “Familycenter.mn” сайт нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ вебсайтын багт хуульч, сэтгэл зүйч ажиллаж байгаа тул хүмүүс захидлаар болон чатботоор холбогдож өөрт тулгамдаж буй асуудлын талаар зөвлөгөө, туслалцаа асуудлаа шийдвэрлэх боломжтой.

- Вебсайтаар дамжуулж хүмүүс зөвлөгөө, мэдээлэл, тусламжийг авна гэлээ? Ямар тусламж үзүүлэх вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэний дараа арга хэмжээ авах, таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлууд манай улсад олон хийгддэг. Харин“Familycenter.mn” төслийн онцлог нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогч хүчирхийлэлд өртөөд байгаагаа мэдэхгүй, хүчирхийлэлд үйлдэгч нь хүчирхийлэл үйлдэж байгаагаа ухамсарлан мэдэхгүй байгаа тохиолдолд энэ сайт руу хандаад сэтгэл зүйн сорилын тусламжтай  нөхцөл байдал, сэтгэл зүйгээ шинжих, хүчирхийллийн тойргоос ангижрах алхамаа тодорхойлох боломжтой.

Товчоор хэлбэл гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн харилцаанд үүссэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн зөвлөгөө тусламжийг үзүүлэх, яаралтай тохиолдолд хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулах баталгаатай эх сурвалж байх юм.  

-Төслийг орон даяар хэрэгжүүлэх, үр өгөөжийг нь урт хугацаанд хангахын тулд юун дээр анхаарвал зохилтой вэ?

-Энэ жилийн хувьд бид #Familycenter.mn” сайтаа нээж олон нийтэд таниулж, хэрэглэж дадуулахыг зорьж байна. Цаашид хүүхдийг бага наснаас нь эхлүүлээд хүний эрхийн талаарх ойлголт, жендэрийн эрх тэгш байдал болон гэр бүлийн боловсролын талаарх мэдлэгийг шат дараалан, системтэйгээр олгох шаардлагатай. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл яг хаанаас тусламж авах вэ гэдэг нь тодорхой, түгээж буй суваг нь баталгаатай эх сурвалж байх ёстой. Өнөөдрийн байдлаар иргэд хэрэв хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэнд хандах, ямар тусламж үйлчилгээг авах талаарх мэдээлэл ойлгомжгүй, хүртээмжгүй байгаа тул бид үүнийг нэр брэндийн дор нэгтгэж, сэтгэл зүй, хууль зүй, эрүүл мэндийн тусламжийг хаанаас авах, гэр бүлийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх зэрэг шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг цогцоор нь системтэйгээр хүргэх нь чухал байна.

Дүгнэж хэлэхэд уг төслөөр дамжуулан олон нийтэд гэр бүлийн боловсрол, эрх зүйн мэдлэгийг тасралтгүй олгох юм. Ингэснээр эрүүл, эерэг, эрх тэгш харилцаатай, хариуцлагатай гэр бүлүүдийг цогцлоож, иргэд эрхээ хамгаалуулж чаддаг, хүчирхийллийг үл тэвчдэг хандлагыг нийгэмд бий болгохыг зорьж байна.

 

-Ярилцсанд баярлалаа. 

 Уншигч та бүхэн familycenter.mn мэдээ мэдээллийн цахим сайттай танилцахыг хүсвэл доорх линкээр орно уу.  https://familycenter.mn/  
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 1 Дуртай
Нийт сэтгэгдэл 2
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Tuya - 4 сар өмнө

    Юуны түрүүнд төслийг ивээн тэтгэгч Канад улсын засгийн газар болон монголын талаас оролцож бга байгууллагууддаа гүн талархал илэрхийлье. Олон хүнийг, гэр бүлүүдийг сайн сайхан замд нь хүргэж өгөх буянтай ажил болж байгаа нь үнэхээр бахархууштай. Миний хувьд тулгамдсан асуудал болоод хаана хэнд хандахаа мэдэхгүй явсаар байлаа. Та бүхэндээ дахин дахин баярлалаа. Ажлын амжилт хүсье..

  • Ганаа - 5 сар өмнө

    Төслийн багт амжилт хүсье ээ. Монголын гэр бүл бүрт мэдээ мэдээлэл нь хүрээсэй. Залуу гэр бүлүүд төлөвшихөд мааш зөв чиглүүлэг болохнь.

  • Хөвсгөл нуур руу 32 тонн шатахуун ачсан автомашин цөмөрч оржээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийтийн гэрээс 12 кг алт илрүүлжээ

    Хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна

    Солонгос сурагчид Монгол охинд хүчээр архи уулгаж, зоджээ

    Хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ

    Б.Одсүрэн: Улаанбаатарыг иргэнд ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байна

    "Дэлхийн мисс-2021" тэмцээнд оролцох мисс А.Бөртэ-Үжиний фэйсбүүк хуудсыг хакерджээ

    С.Батболд нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов

    Гадаад иргэдийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ

    Нэн хүнд хүний тоо буурчээ

    Шинэ нисэх онгоцны буудлыг 6.2 сая төгрөгөөр ТОРГОЖ, хууль бусаар олсон 208 сая төгрөгийн орлогыг ХУРААЖЭЭ

    Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

    Хөвсгөл аймагт 3.7 магнитудын газар хөдөллөө

    LIVE: Ургац хураалтад хүндрэл үүсжээ

    УБТЗ-ын даргаар Х.Хэрлэн томилогдлоо

    “Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй

    Үндэсний баялгийн сан байгуулснаар баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх нөхцөл бүрдэнэ

    УИХ-ын Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан нар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг сумдуудад өндөр хүчин чадал бүхий компьютер гардуулан өглөө

    Барилгын салбарын ХАБЭА-н сургагч багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн боллоо

    Уртасгасан цагийн болон богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна

    Тээвэрчид Төр.мн сайтыг “ОНЦОЛЛОО”

    Орчин үеийн иргэд компьютер хэрэглэгч биш компьютер бүтээгч байхад суралцах ёстой

    Гадаад улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна

    Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна

    Д.Ихбаяр: Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан

    ТЕНДЕРИЙН МӨРӨӨР: Багийн дарга нарыг унаажуулах тендер зарлажээ

    “Гурав хоногийн дараагаас Замын-Үүд боомтоор автомашины чингэлэгт тээврээр ачаа авч эхэлнэ”

    Монгол улсын ерөнхийлөгч эмгэнэл илэрхийллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ

    УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ