Өнөөдөр /2022.01.10/ ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний талаар мэдээлэхдээ БНХАУ дахь цар тахлын нөхцөл байдлыг танилцуулсан юм.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлэхдээ "ДЭМБ-аас мэдээлснээр тус улсад энэ долоо хоногт коронавируст халдварын 34000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Харин нас баралт 648 байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 50 гаруй хувиар нэмэгдсэн байна.
Урд хөршид дэгдээд буй коронавируст халдварын хувилбар нь Омикроны B.A7 хувилбар 85 хувь, B.A5.2 хувилбар 15 хувийг эзэлсэн.
Барууны эрдэмтдийн судалгаагаар БНХАУ-д цар тахлын оргил үе нэгдүгээр сарын дунд үед тохионо гэж тооцсон байна. Тодруулбал, хоногт 3.7 сая тохиолдол батлагдаж, 10-14 хоногийн дараа нас баралт 25000 орчимд хүрэх тооцооллуудыг хийсэн байна" гэв.
Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамж...
© 2013-2021