Холлевүүдийн алдарт найруулагч James Cameron "Avatar-3" -ын талаар хэлэхдээ: "Эхний хоёр ангид Навичуудыг эерэг талаас нь үзүүлсэн. Тэгвэл дараагийн кинонд буюу "Avatar-3" -т хорон санаат "Галын Нави"-чуудыг үзүүлж, тэдний бараан талыг харуулах болно" гэжээ. "Avatar-3" кино ирэх оны 12 сард нээлтээ хийх товтой байна.
Нэмэлт мэдээллээр: “Avatar: The Way of Water” кино дэлхий дахины кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлсэн гурав дахь долоо хоногтоо 2022 онд тогтоогоод байсан кинонуудын амжилтыг эвдэж, 12 дугаар сарын 16-ний өдрөөс хойш дэлхийн зах зээлээс 1.51 тэрбум ам.долларын орлого олоод байгааг “Box Office Mojo” цахим хуудасны мэдээлэл харуулжээ.
Ингэснээр “Avatar-2” 2022 оны хамгийн их ашиг орлоготой кино болж, бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын жагсаалтын эхний 10-т бичигдэж эхэлжээ.
Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамж...
© 2013-2021