Улсын хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар нийт 106.6 мянган тонн шатахууны үлдэгдэлтэй байна. Үүнээс А-80 автобензин 6.1 мянган тонн, АИ-92 автобензин 39.1 мянга, АИ-95 автобензин 4.1 мянга, дизель түлш 53.2 мянган тонн үлдэгдэлтэй байгаа аж. Энэ хэмжээг хоногоор нь авч үзвэл, А-80 автобензин 37, АИ-92 автобензин 29, АИ-95 автобензин 31, дизель түлш 21 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа талаар УУХҮЯ-наас мэдээллээ.
Түүнчлэн, оны эхний 10 хоногт нийт 38.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнээс А-80 автобензин 0.05 мян.тн, АИ-92 автобензин 6.4 мян.тн, АИ-95/98 автобензин 0.6 мян.тн, Дизель түлш 27.5 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 0.9 мян.тн, бусад бүтээгдэхүүн 3.0 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байнан
Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамж...
© 2013-2021