Засгийн газрын өнөөдөр /2022.01.11/-ийн хуралдааны дараагаар 2022 оны төсвийн гүйцэтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр "Жилийн эцсийн макро үзүүлэлтүүд сайжирч гарсан. Төсвийн алдагдал 50-60 хувь буурсан.
Төв банкны валютын нөөц 3.4 тэрбум доллар болсон төлбөрийн тэнцэл хүлээгдэж байснаар 2 тэрбум долларын алдагдалтай гэж байсан бол одоо хүлээгдэж байгаагаар 1.2-1.4 тэрбум доллар орчим гархаар байна. Гадаад худалдааны тэнцэл 3.8 тэрбум долларын ашигтай гарсан.
Мөн 2023 оны төсвийн алдагдлыг шат дараатай бууруулахаар их хурлаар батлуулж авсан. Гадаад өрийн стратегаа гадна талдаа хөрөнгө оруулагч нарынхаа өмнө сахилга хариуцлагатай, нэр төртэй биелүүлж, Чингис бондыг хугацаанд нь төлж байгаагаараа харуулсан. Хамгийн том хийсэн ажлуудын нэг нь манай зээлжих зэрэглэлийг өмнөх онд гурван агентлагаараа бүгд дээр хэвээр нь хадгалж чадсан. Ийм хүнд нөхцөлд энийг хадгалж чадна гэдэг бидний хувьд маш том амжилт юм" гэв.
Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамж...
© 2013-2021