"Ирээдүй Алтай" холбоо, Говь-Алтай аймгийн Залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй "ХЯЗГААРАА ТЭЛ" хөгжлийн форум Дарив суманд үргэлжиллээ.
Нутгийн 100 орчим иргэд, хөдөлмөрчид оролцож залуустай үзэл бодлоо хуваалцан, санал санаачилга дэвшүүлэв.
Хөгжлийн форумын үеэр “Ирээдүй Алтай” холбооны тэргүүн, Монголын Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Амартүвшин “Өөрчлөлтөөс эхлэл, Алхмаас амжилт өөд” сэдвээр санал бодлоо хуваалцсан нь сонирхолтой сэдвийн нэг байлаа.
Гэрлийн чийдэн бүтээсэн алдарт Томас Эдисон амьдралынхаа хором мөч бүхнийг гэрлийн чийдэн бүтээхэд зориулсан. Тэрээр 10 мянган удаа оролдлого хийж байж амжилт гаргасан байдаг. Эдисон “Би 9999 удаагийн оролдлогоо БҮТЭЛГҮЙТЭЛ гэж огт боддоггүй. Харин 9999 гэрлийн чийдэн бүтээж олохгүй аргыг мэдсэн” гэж хариулсан байдаг.
Энэ бол тууштай байдал, цуцашгүй оролдлого хэрхэн үр дүн, амжилт авчирдгийг харуулж байгаа нэг жишээ.
Монголчууд ОРОЛДЛОГО САЙТ ОРОЙ ДЭЭР гэж ярьдгийн нэг илэрхийлэл. Тиймээс хүн бүр л чаддаг зүйлээ илүү төгс хийж, тууштай оролдлого хийж чадвал их зүйлийг бүтээж болно гэдгийг илтгэгч Н.Амартүвшин онцоллоо.
Бага сургуулиас ирсэн “Танай хүүхэд оюуны хомсдолтой тул сургуульд сургаж чадахгүй байна” гэх захиаг Эдисоны ээж “Танай хүүхэд гоц ухаантан тул сургаж, багш нар хичээж зааж чадахгүй байна” гэж өөрчлөн хүүдээ уншиж өгснөөр түүнийг ийм амжилтад хүргэж чаджээ. Үгийн хүч, бодлын хүч хязгааргүй хүчтэй гэдгийг харуулж чадсан нэгэн түүх энэ юм.
Форумын үеэр нутгийн 10 настай бяцхан хүү тамирчин болохоор мөрөөдөж буйгаа илэрхийлсэн бол, залуус спорт клубтэй болох, урлагийг суманд хөгжүүлж, нутгийн залуусын хөгжих боломжийг бүрдүүлж өгөх шаардлагатайг онцлов. Түүнчлэн суманд залуусын форум, лекц сургалт дутагдаж байгааг дурдаад сонирхолтой мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулж буйд “Хязгаараа тэл”-ийн залууст талархаж, амжилт хүслээ.
Илтгэл, хэлэлцүүлэгтэй, дуу хууртай, шүлэг, бүжигтэй нэгэн үдэш ийнхүү өнгөрч Даривчууд ХЯЗГААРАА ТЭЛЛЭЭ.
Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамж...
© 2013-2021