Чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдсан. 180 асуудал хэлэлцжээ

Чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдсан. 180 асуудал хэлэлцжээ

 Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулган Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу ажлын 78 өдөр чуулжээ.

  Чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдсан. 180 асуудал хэлэлцсэн байна. Байнгын хороод 108 удаа, Дэд, Түр хороо 8 удаа, Хянан шалгах түр хороо 9 удаа хуралдаж, 256 асуудал хэлэлцлээ. Бие даасан хууль 18, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 271, Улсын Их Хурлын тогтоол 38-ыг баталлаа. Хянан шалгах чиг үүргийн хүрээнд 25 ажлын хэсэг үйл ажиллагаа явуулжээ. Эмийн чанар, хилийн боомт, Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороод байгуулагдаж, нийтийн сонсгол, хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. КОВИД-19, хүнсний хангамж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн 3 Түр хороо ажиллаж, зарим нь тайлан, дүгнэлтээ гаргалаа.

  Улсын Их Хурлын гишүүд нийтдээ 88 асуудлаар 18 асуулга, 19 асуудлаар 7 асуулт тавьж, Засгийн газрын 7 мэдээллийг нэгдсэн хуралдаанаар сонсож, давхардсан тоогоор Улсын Их Хурлын 47 гишүүн 180 асуулт асууж, үг хэлсэн байна.

  Бүхэлдээ намрын чуулган тавьсан зорилтоо хэрэгжүүллээ гэж дүгнэж болохоор байна.

  Гэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байгаа. Гадаад, дотоод хүчин зүйлээс хамаарсан эрсдэлт нөхцөл бүрэн арилаагүй. Авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, хариуцлага тооцох, шударга бус, тэгш бус байдлыг халах, ядуурал, ажилгүйдэл, үнийн өсөлт, аж амьдралын доройтол, орлогын хомсдолыг зогсоох зэрэг шаардлагыг ард иргэд тавьж байна. Иргэдийн бухимдал, шаардлага бол шударга ёсны хүсэмжлэл нийт нийгмийг хамарч байгаагийн илэрхийлэл мөн.

  Тиймээс өнгөрсөн 30 жилийн туулсан зам, ололт амжилт, алдаа дутагдалаа эргэн харж, сургамж дүгнэлт хийх, алдаа буруу байвал засах, Монгол Улсынхаа ШИНЭ СЭРГЭЛТ-ийг эхлүүлэх түүхэн хариуцлага Та бидэнд оногдож байна.

  Эрүүл улс төр, хяналт-тэнцлийг зохистой хангасан засаглал, ард түмний оролцоо, хяналттай төр, гагцхүү хууль засагладаг шударга нийгэм, тогтвортой өсөлттэй эдийн засгийг цогцлоох эрх зүйн шинэчлэл чухал байна.

  Үүнтэй холбогдуулан ШИНЭ СЭРГЭЛТ-ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ийн хүрээнд Эдийн засгийн чиглэлээр 3 багц хууль, Нийгмийн бодлогын чиглэлээр 3 багц хууль, Засаглал-улс төрийн реформын чиглэлээр 3 багц хууль, Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад чиглэсэн 1 цогц арга хэмжээ, нийт 10 чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх шаардлага Улсын Их Хуралд тавигдаж байгаа.

  Эдийн засгийн реформын чиглэлээр Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо анхаарч, ойрын хугацаанд эдийн засгийг тогтворжуулах багц хууль, эдийн засгийг либералчлах, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжих багц хуулиуд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ.

  “БҮХНИЙГ ЭКСПОРТОД” уриан дор богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, валютын орох урсгалыг дор хаяж 1.0 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого, хөтөлбөрийг Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж, эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энэхүү цогц арга хэмжээ нь Үнийн өсөлтийг тогтворжуулах; Экспортыг нэмэгдүүлэх; Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих; Хөрөнгө оруулалт татахад чиглэх ёстой.

  Удаад нь нийгмийн бодлогын багц хуулиудыг хэлэлцэнэ. Саяхан өргөн мэдүүлсэн нийгмийн даатгал, халамжийн багц хуулиудыг ард иргэдээрээ хэлэлцүүлж, бүгд тойрогтоо ажиллаж үгийг нь сонсох хэрэгтэй. Боловсролын багц хууль удаан хүлээгдэж байна. Нийтийн эрүүл мэндийн гээд нь ниймгийн бодлогын гурван багц хуулийг хэлэлцэх юм.


  Гуравдугаарт, улс төр, засаглалыг сайжруулах эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлагдсан Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийг хэрэгжиж байна. Нээлттэй сонсгол гурав, дөрвөн жилийн дараа буюу одоо л жигдэрч эхэлж байна. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, заавал амилуулах шаардлагатай 17 хууль өргөн баригдаагүй байна. Энэ хүрээнд улс төр-засаглалын чиглэлээр Улс төрийн намын тухай, Авлигатай тэмцэх багц хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай багц, цогц хуулиуд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах багц, цогц хуулиуд хүлээгдэж байна. Эдгээр хуулиуд Монгол Улсын Үндсэн хуульд оруулснаас хойш дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж эхлэх ёстой.

  Ард түмний өмнө нэн тулгамдсан асуудал нь Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл байна. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад цахим шилжилт хийх, дэд бүтцийг сайжруулах, шинэ хот байгуулах чиглэлээр эрх зүйн шинэчлэл хэрэгтэй.

  Эдгээр нэн тулгамдсан асуудлуудын ач холбогдлыг үнэлэн цэгнэсний үндсэн дээр чуулганы завсарлагаар Улсын Их Хурлаас “Ард түмнээ сонсъё” аяныг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн бүр тойрогтоо ажиллаж, зөвхөн тойргоороо хязгаарлахгүйгээр нийт ард иргэдтэйгээ уулзаж, тэдний санал бодол, байр суурийг сонсож, тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгаа, хуулийн төслүүдээ хэлэлцэж, саналыг авах хэрэгтэй. Энэ бол ард түмний оролцоотой парламент, ард түмний оролцоотой ардчиллын үндэс юм. Ардчиллыг төлөвшүүлж, хөгжүүлэхэд ард түмний  оролцоог хангах хэрэгтэй. Аливаа хуулийг ээлжит чуулганы завсарлагааны үеэр ард иргэдээрээ хэлэлцүүлж, бодитой, амьдралд нийцүүлэхийн тулд ард иргэдтэйгээ уулзах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд КОВИД-19 цар тахлын улмаас гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдтэйгээ уулзаж чадаагүй. Үүнээс үүдэн төр-ард иргэдийн харилцаа холбоо, итгэл суларчээ. Иймд АРД ТҮМНИЙ ОРОЛЦОО-г өргөн хүрээнд хангаж, ШИНЭ СЭРГЭЛТ-ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ийн зорилгоо танилцуулж, ард иргэдийн саналыг сонсож, Монгол Улсын Үндсэн хуульд заасан ард түмний засаглах эрхийг эдлүүлж, ард түмний оролцоотой төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлмээр байна.


  Ард түмний ХЯНАЛТ-тай парламент байхад нийтийн сонсгол чухал.  Өнгөрсөн 30 жилд бид хууль тогтоох ажилдаа анхаарч ирсэн. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр парламентын хяналтын чиг үүргийг шинэ шатанд гаргаж, зөвхөн хууль тогтоодог, үйлдвэрлэдэг байгууллага биш баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хянан шалгадаг, тэр талаар нээлттэй сонсгол хийж ард түмний мэдэх эрхийг хангадаг, бодлого шийдвэрт ард түмний оролцоог хангадаг,  төсвийн хөрөнгө, төр-ард түмний өмч, эх орны баялгийн хуваарилалт, зарцуулалтад ард иргэдийн хяналтыг тогтоож чадвал төлөөллийн ардчилал, парламентын төлөөллийн үүрэг жинхэнэ утгаараа хэрэгжинэ хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хууль өнгөрсөн оноос хэрэгжиж эхэллээ. Эндээс нүүрс, оффтейк гэрээ, Хөгжлийн банк гээд олон асуудлаар шүгэл үлээж эхэлсэн. Энэ бол нотлох баримт, үйл баримтад тулгуурлан удаан хугацаагаар шалгадаг процесс. Өнөөдөр нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний шат амжилттай дууслаа. Энэ бол парламентын хяналтын чухал хэлбэр бөгөөд зөв хэрэгжүүлж, төлөвшүүлэх хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь батлаад л бүх зүйл өргөс авсан мэт сайн сайхан болдог зүйл биш. Баталснаас хойш дөрвөн жилийн хугацаанд дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа, цаашид Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлж, сонсголын арга механизмуудыг сайжруулж, төгөлдөршүүлэх ажил хийгдсээр Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт амилах болно. Тийм учраас Улсын Их Хурал хяналт, шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай юм. Хууль үйлдвэрлээд, батлаад байх нэг хэрэг. Нөгөө талаас, хууль тогтоомжийнхоо хэрэгжилт, биелэлтийг хянан шалгах нь парламентын нэг чухал үүрэг байх болно. Энэ нь төлөөллийн ардчиллын нэг чухал үүрэг юм.

  Улсын Их Хурлын намрын чуулганаар бид Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг баталсан. Энэхүү хуулиар төсвийн шинэчлэл хийж, алдагдлыг бууруулах, төрийн хэмнэлтийг бүх шатанд хэрэгжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, нэгэнт эхэлсэн арга хэмжээг 2023 онд багтаан дуусгах зарчмыг хуульчилсан. Энэ бодлогыг уриа лоозон, сурталчилгаа болгохгүйгээр, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд цахим, ил тод мэдээллийн систем нэвтрүүлэх ажлыг яаралтай хийх шаардлагатай байна. Ард түмний хяналт бол албан тушаалтны хяналтаас чухал. Нээлттэй, ил тод болгож байж ард түмний хяналт тогтоно.

  Хувьцаат болон төрийн өмчит компаниудын засаглал, худалдан авалт, гэрээ хэлцэл, татвар, өр төлбөр, хөрөнгийн зарцуулалтад ил тод байдлыг хангаж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох, тэдгээрийн ТУЗ-ийг ард түмний төлөөлөл түлхүү байхаар өөрчлөн шинэчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ард иргэдийн хяналтыг тогтоох шаардлагатай. Ийм учраас төрийн өмчит компаниудад анхааруулж хэлэхэд ирэх хаврын ээлжит чуулганаар Улсын Их Хурлаас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн санхүү, тайлан, ил тод байдал, худалдан авалт, үр өгөөжийн байдалд анхаарч, нээлттэй сонсгол зохион байгуулж, анхаарч ажиллах болно гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.

  Нэн ялангуяа байгалийн баялгийг үр өгөөжтэй удирдах, тэгш, шударга хуваарилах төрийн бодлого ард түмний хяналтад байж гэмээнэ сая зөв болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Намрын чуулганаар бид Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, дагалдуул тогтоол баталсан. Эх орны баялаг, эдийн засгийн өсөлтийг хангагч уул уурхайн бүтээгдэхүүний дээрэм, тонуулыг таслан зогсоох, олборлолт, үнэ, гэрээ, тээвэрлэлт нь ил тод байж, түүнийг ард түмэн хянах нөхцөл энэ хуулиар бүрдүүлсэн. Үүнийг бодитой хэрэгжүүлэх шаардлагатай. Хуулийг батлах нэг хэрэг. Хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, хойноос нь хөөцөлдөж байх бас нэг чухал хэрэг байна.


  Иргэддээ үйлчлэх төрийн ажил үүргээс эхлээд дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх Төр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг энэ намрын чуулганаар бид баталлаа. Төр зарим чиг үүргээ иргэд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, цаашлаад эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах нь төрд  иргэдийн хяналт тогтоох нэг арга юм. Эдийн засгийн либералчлал, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нь төрд байгаа авлига, хээл хахуулийг зогсоох, үр ашигтай болгох үндэс, чиглэл мөн. 

  Төрийн алба, төрийн алба хаагчдын үйл ажиллагаа ард түмнийхээ нүдэнд ил, хүсэлт шаардлагад ойр, сахилга хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг ирэх хаврын чуулганы эхэнд заавал хэлэлцэн батлах ёстой. Үүнд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо онцгой анхаарах ёстой, хоёр ээлжит чуулган дамнан хэлэлцээд өдий хүрлээ. Ард түмнийхээ итгэлээс алсарсаар буй төрийн албаны нэр хүндийг сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ тогтоож, иргэдийнхээ хяналтад оруулж байж сэргээнэ гэдэг итгэл үнэмшил баттай байна. Монгол Улсын Үндсэн хууль болон аль нэг хуулиас гэхээс илүү төрийн албан хаагчид, иргэдийн ёс зүй, хэм хэмжээний алдагдалд аливаа зөрчил, дутагдал оршиж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй.

  Монгол Улсад хуулийн засаглал, шударга ёс тогтоохыг ард иргэд маань шаардаж байгаа. Зүй ёсны энэ шаардлагад бодит хариу өгөхөд эрх зүйн шинэчлэлийн үндсэн зорилго чиглэх учиртай.

  Энэ чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэн баталсан.

  Халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолох зохицуулалтыг тусгасан. Мөн авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй байх, төрийн байгууллагын удирдах түвшний албан тушаалтнууд авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах, торгох ял хэрэглэхгүй байхаар хуульчилсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Үүсмэл ордын нөөц баталгаажсанаар катодын зэс үйлдвэрлэх төсөл хэрэгжих нөхцөл бүрдсэн

    Засвар, механикийн завод томоохон дөрвөн төсөл хэрэгжүүлжээ

    Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа

    XVII Жарны "Үзэсгэлэн Болгогч" хэмээх УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН шороон үхрийн зурлага

    Л.Энх-Амгалан: Хот, хөдөөгийн 50 сургуульд Финландын математикийн сургалтын "Eduten" платформыг хэрэгжүүлнэ

    Гавал доторх гэмтлийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

    Савласан сүүний шошгололтын мэдээллийг шинэчилж эхэлжээ

    Лангууны болон кассын үнэ хоорондоо зөрвөл хариуцлага хүлээлгэнэ

    Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам баталлаа

    Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

    О.Батханд: Цахим орчинд хүний эрхийг хамгаална гэсэн нэрийн дор Монгол хүний бичих эрхийг боймлох гэж байна

    “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа

    С.Тайван: Цахим хэтэвчнээсээ мөнгө алддаг, нууц үгээ өгдөг хэрэг сүүлийн үед ихэсч байна. Нийт 300 гаруй сая төгрөгийн хохирлын хэмжээ тогтоогдсон

    Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг 12 удаа хуралджээ

    Х.Нямбаатар: Мета руу Жорж Чен гэдэг хүнийг ажлаас нь хал, хоёрдугаарт надаас уучлалт гуй гэдэг бичгийг явуулна

    Иргэд: Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга"-тай холбоотойгоор төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлнэ

    Binance биржээс хувьцаа болон гадаад валют авахаар үл таних хүний дансруу 96 сая төгрөг шилжүүлж залилуулжээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хороонд ажиллажээ

    Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 2022 онд Дорноговь аймаг тэргүүлжээ

    ЭМДЕГ-ын удирдлагууд Дэлхийн банкны эрүүл мэндийн зөвлөхүүдтэй уулзлаа

    Төслийн үлдэгдэл санхүүжилтийг сумдын ЭМТ-ийн усан хангамжийг сайжруулахад зарцуулах саналыг тавилаа

    Эмнэл зүйн чиглүүлэгч багшийн сургалт зохион байгууллаа

    Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе

    Баянзүрх дүүрэгт 250 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Улаанбаатар хотод өдөртөө -12 градус хүйтэн

    Хог тээврийн байгууллагуудад парк шинэчлэл хийхийг хүслээ

    Экспортыг дэмжих арга хэмжээний тухай төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна

    Нийслэлчүүдэд зориулан 6150 тонн мах нөөцлөөд байна

    Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 294 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Элчин сайд бараалхлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    БШУЯ: Сурагчдын хичээл нэгдүгээр сарын 30-нд эхэлнэ

    БШУЯ: Сурагчдын хичээл нэгдүгээр сарын 30-нд эхэлнэ