Ч.Маралмаа өмгөөлөгч н.Дэлгэрнямаас татгалзсан тул шүүх хуралдаан хоёрдугаар сарын 10-н хүртэл хойшиллоо.
Нэгдүгээр сарын 11-ний өдөр уг эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд хэлэлцүүлэгт иргэн Ч.Маралмаа өмгөөлөгчийн хамт оролцжээ. Энэ хэрэгт таван шинжээчийн дүгнэлт гарсан ба эхний хоёр дүгнэлтэд хохирогч охин хөнгөн гэмтэлтэй гэж үзсэн бол гурав, тав дахь шинжээчийн дүгнэлт “хүндэвтэр гэмтэлтэй” гэж гарсан байна.
Охин хүндэвтэр гэмтэл авсан гэх шинжээчийн дүгнэлтийг Ч.Маралмаа болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд маргаж байгаа талаар мэдээлсэн юм. Өнөөдрийн шүүх хуралдаан хаалттай болжээ.
Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамж...
© 2013-2021