Ховд аймагт хөрөнгө оруулагчдыг татах, хөгжлийг бий болгох, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилготой "Invest Khovd forum" хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Тус форумын "Үйлдвэр технологийн парк ба хөдөө аж ахуй (мал аж ахуй) дахь хөрөнгө оруулалт" сэдэвт салбар хэлэлцүүлэгт Дэд сайд М.Ганхүлэг панелистаар оролцож, баруун бүс нутаг, тэр дундаа Ховд аймагт чиглэсэн төрийн бодлого, шийдвэр, хэрэгжилтийг танилцууллаа.
"Шинэ сэргэлтийн бодлогын хэд хэдэн гол зорилтуудын нэг бол Ховд аймагт байгуулах үйлдвэрлэл, технологийн парк юм. Салбар яамны зүгээс Дарханы арьс ширний цогцолбор, Ховдын үйлдвэрлэл, технологийн паркт гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Өнгөрсөн онд "Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк төсөлд зориулж зураг төсөл боловсруулах 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Энэ онд 5.9 тэрбум төгрөгийг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд төсөвлөсөн. Дэд бүтцийн 6 төслийн бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлэн эрчимжүүлэх бөгөөд 2023 онд багтаан гол ажлуудаа дуусгах төлөвлөгөө, зорилттой ажиллаж байна.
Төрийн зүгээс тус төслийн гол үндэс суурь болсон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Цаашлаад 19 үйлдвэрийн цогцолбор байгуулахад хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтуудыг татах нь чухал.
Монгол орны баруун таван аймаг мал аж ахуйн салбарын 24 хувийг эзэлдэг. 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 16 орчим сая мал тоолуулсан. Ховд аймаг Улаанбаатар хотоос алслагдсан учир яг энэ бүс нутагтаа малын гаралтай түүхий эд боловсруулах аж үйлдвэрийн цогцолбор байгуулах зайлшгүй шаардлагатай. Өнөөдрийн хэлэлцүүлгээр тус төслийн хэрэгжилтийг олон талаас нь хэлэлцэж, тулгамдаж буй асуудлыг ярилцаж тодорхой үр дүн гарна гэж харж байна." гэж Дэд сайд М.Ганхүлэг хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамж...
© 2013-2021