Мягмар гарагт Америкийн Кино Урлагийн Академи 2023 оны Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа.
Шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээл болох “Everything Everywhere All at Once” кино энэ удаагийн наадамд хамгийн олон буюу 11 шагналын төрөлд нэр дэвшсэн байна.
Энэхүү бүтээлд татварын шалгалтад хамрагдаж байсан Хятад гаралтай Америк гэр бүл хүчирхэг хорон санаатантай хийх олон хэмжээст ертөнцийн тулаанд татагдан орж буйг дүрсэлдэг. Өнгөрсөн оны гуравдугаар сард нээлтээ хийсэн уг бүтээлийн дэлхийн зах зээлээс олсон орлого $100 саяыг даваад байгаа.
“Everything Everywhere All at Once” киноны гол дүрийг бүтээсэн Мишель Иео энэ наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн анхны Ази гаралтай уран бүтээлч болсон байна.Тэрбээр Оскарын хоёр удаагийн шагналт Кэйт Бланшеттай энэ төрөлд өрсөлдөх юм.
95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 12-ны өдөр АНУ-ын Лос-Анжелес хотын “Dolby Theatre”-т зохион байгуулагдана.
Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамж...
© 2013-2021