• 0
  • 312

Ө.Гантөр: Төрийн банкаар үйлчлүүлдэг 2.3 сая харилцагчийн 99 хувь нь иргэд байдаг

Ө.Гантөр: Төрийн банкаар үйлчлүүлдэг 2.3 сая харилцагчийн 99 хувь нь иргэд байдаг

Сүүлийн үед банкны салбар, тэр дундаа Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, Ажлын байрыг дэмжих зээлийг тойрсон эерэг, сөрөг мэдээллүүд олон нийтийн анхаарлын төвд байгаа, энэ талаар Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөрөөс дараах асуулт тайлбарыг авлаа.

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар ярилцлагаа эхэлье. Тус төлөвлөгөөний гүйцэтгэл Төрийн банкны хувьд ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Төрийн Банк нь Монгол орон даяар 500 салбар нэгж, 347 АТМ болон 4,066 картаар үйлчлэх цэг, 4000 мэргэшсэн боловсон хүчнээрээ дамжуулан санхүүгийн цогц, хүртээмжтэй үйлчилгээг орон даяар саадгүй хүргэн ажиллаж байна.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл” -ийн хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн онлайнаар болон нэгжүүдээр хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 10-наас долдугаар сарын 8-ныг дуустал хугацаанд 7,655 зээлдэгчид 351.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Мөн Орон сууцны ипотекийн зээлийг 688 зээлдэгчид 53.9 тэрбум төгрөгийн зээл, “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” буюу Ноолуур бэлтгэлийн 3.2 тэрбум төгрөгийн зээл, Хаврын тариалалтын 1.7 тэрбум төгрөгийн зээл, Малчдыг дэмжих зээлийг 8,109 малчинд 83.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоод байна.

-Төрийн банкнаас Засгийн газрын хөтөлбөрийн зээлээс гадна өөр ямар бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа санал болгож байна вэ? Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн 4.2-т “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” гэж заасны дагуу системийн нөлөө бүхий банкууд хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ёстой. Энэ ажлаа эхлүүлсэн үү?

-Төрийн банк нь иргэдийн зах зээлд төвлөрөн ажилладаг тул иргэдэд зориулсан харилцах хадгаламж, зээл, карт, цахим бүтээгдэхүүн, даатгалын зуучлал гэх мэт нийт 124 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг  харилцагчдадаа санал болгодог. Харин аж ахуй нэгж байгууллагад зориулсан 65 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй.

2021 онд бид Залууст зориулсан Z карт, Тээврийн бизнесийн зээл, Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл, Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц худалдан авах болон бариулах зээл зэрэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд шинээр нэвтрүүлсэн. Мөн ДАН систем ашиглан Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлэх, мэдээлэл шинэчлэх хөгжүүлэлт хийж, Зайнаас данс нээх үйлчилгээ, Corporate gateway, Киоск машин зэрэг үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд ХНХЯ-тай хамтран Хүнс тэжээлийн карт эзэмшигч дурын дэлгүүр /НӨАТ өгдөг/-ээр үйлчлүүлэх боломжтой болгосон.

Түүнчлэн, “Ковид-19” цар тахлаас шалтгаалан санхүүгийн хүндрэлд орсон харилцагчдаа дэмжих үе шаттай бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2020 онд 11 нэр төрлийн зээлийн жилийн хүүг бууруулсан бол энэ онд 13 нэр төрлийн зээлийн жилийн хүүг 1.2-4.8 хувиар бууруулсан.

Өнөөгийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 192 компанийн эздийн өмчийн дүн буюу хувьцааны дүн 3.9 их наяд орчим. Харин банкуудын өөрийн хөрөнгө 3.7 их наяд, үүнээс ТОП таван банк 3.6 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна.

Тус хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээл дээр олон нийтэд хувьцаагаа санал болгох үүрэгтэй. Иймд Төрийн банкийг нээлттэй хувьцаат компани болгож, олон нийтэд хувьцаа гаргах ажлын хэсэг байгуулагдаж, үнэт цаасаа нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, хэрэгжүүлэх хугацаа, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг хуулийн дагуу Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээд байгаа юм.

Төрийн банкны хувьд нийт 4 их наяд төгрөгийн актив, 2.2 их наяд төгрөгийн зээл, 377.2 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө бүхий системийн хэмжээний таван банкны нэг. Нийт Монгол Улсын хэмжээнд 500 гаруй салбар нэгжтэй, 2.3 сая орчим харилцагчтай бөгөөд нийт харилцагчдын 99 хувь нь иргэд байдаг тул нийт зээлийн 70 орчим хувийг иргэдийн зээл эзэлдэг юм. Мөн хүүхдийн мөнгөний 90, тэтгэврийн 55, халамжийн 80 хувийг Төрийн банкаар дамжуулан олгож байна.   Төрийн банк нь олон нийтэд хувьцаа гаргаснаар иргэд, хуулийн этгээдүүд банкны тодорхой хувийн хувьцааг хуульд заасан шаардлагын дагуу эзэмших боломжтой болно. Ингэснээр Төрийн банканд тавих иргэд олон нийтийн хяналт сайжрах, хөрөнгийн зах зээл хөгжих боломж бүрдэх юм.

-Таны хувьд Төрийн банкны дэд захирал, газрын захирал, тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Залуу хүний хувьд бодсон санасан ажлуудаа хийж чадаж байна уу? Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Төрийн банк нь дунд хугацаанд Санхүүгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх, Цахим шилжилт хийх, Харилцагчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, Хүний нөөцийн чадавхийг сайжруулах, Зах зээлээ тэлэх, Нийгмийн хариуцлага нэмэгдүүлэх, бэлэн байдлыг хангах гэсэн 6 чиглэлд төвлөрөн ажиллаж байна.

Цаашид “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Анхны Боловсролын Сэтгэлзүйчид сертификатаа гардан авлаа

    “Хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага” сэдвийн хүрээнд уулзалт зохион байгуулагдлаа

    Э.Оюунболдын аварга цолыг хураалаа

    Төрийн банк ШИЛДЭГ 100 сурагчийг Z КАРТААРАА урамшууллаа 

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно

    Хууль, эрх зүйн шинэтгэлтэй холбоотой танилцуулга сургалт зохион байгуулагдлаа

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо

    16 давхар байрны лагийн цэвэрлэгээ, шугам хоолойн засварын ажил дуусчээ

    Ховд аймагт автомашин шатсан хэрэг гарчээ

    Голын усанд алга болсон иргэнийг дахин хайх ажил эхэлжээ

    Авто зогсоолыг ил, давхар, газар доорх гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлнэ

    Энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна

    Э.Цэндбаатар: Та бүхэн сүүлчийн боломж олгон тусална уу?

    903,959,869 ширхэг хувьцаа арилжжээ

    “Хангай-21” Гамшгийн удирдлагын сургалт эхэлжээ

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "ЗӨВ МОНГОЛ ХҮН" тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ

    Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаан байна.

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 257 зорчигч ирлээ

    Нео-марксист ЛГБТ хөдөлгөөний АЮУЛ Монголд

    Автобусны буудал дээрх машины мэдээллийг E-police аппликэйшнд илгээгээрэй

    СХД зөвшөөрөлгүй байршуулсан контейнер, гараашийг чөлөөлж байна

    О.ОДБАЯР: Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн боловсруулалт сүүлийн шатандаа явж байна

    Соёлын яамны 270 сая төгрөгөөр хийсэн “UB арт фестивал” –ыг ТА үзсэн үү?

    ЭМЯ: 3234 шинэ тохиолдол илэрч, найман хүн нас барлаа

    Үйлдвэрлэлийн асуудлаар Спутник V вакциныг ДЭМБ түдгэлзүүлэв

    Онцгой үед овилгогүй аашлах АЧИЛТЫН МАШИН-д шинэ журам батлах ёстой

    Минт клуб түр хугацаанд ажиллахгүй гэж мэдэгджээ

    Т.Золжаргал: “Хариуцлагын гэрээ”-г цуцалсан тохиолдолд аж ахуйн нэгж зөвхөн хүргэлтийн үйлчилгээ эрхэлнэ

    Шилдэг ном бүтээгчдэд “Мэргэн ном” шагналыг гардуулав

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

    “Женко” Х.Баттулга намаа “самарсан” нь багадаад улс төрийн бүх намуудыг тараахыг шаардлаа

    Б.Баттүшиг: Э.Цэндбаатараа аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

    Бүлэг дээрэмчид иргэдийг дээрэмдэж эхэлжээ

    “Бохь” Н.Амарзаяа Гашуунсухайтыг “САМАРЧ” эхлэв үү?

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗАРЛИГ гаргахаар боллоо

    Гэхдээ эрүүл ухаанаар бодоход Эрдэнэ, Энхбат хоёроос Хүрэлсүх алд илүү

    МУГЖ Л.Дэмидбаатар тэнгэрт дэвшлээ

    Крашаа нэгнээсээ харамлаж зодолдож буй охидын бичлэгийг цацахгүй байхыг анхаарууллаа

    “Хүчирхийлэгч” Ж.МӨНХБАТ, “Шаадаг” Г.Дамдинням нарт ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Замын-Үүд сумд КОВИД-19-ийн тархалтыг хумих нэг өрх-нэг шинжилгээ хийгдэж эхлэв

    Замын-Үүд сумд КОВИД-19-ийн тархалтыг хумих нэг өрх-нэг шинжилгээ хийгдэж эхлэв