Хордлого, халдвар гаргаж байсан сургууль, цэцэрлэгт шалгалт хийнэ » Төр.мн

Хордлого, халдвар гаргаж байсан сургууль, цэцэрлэгт шалгалт хийнэ

 
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан баталсан удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хоёр үе шаттай зохион байгуулан ажиллах талаар  цахим хурал хийж, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат дараах үүрэг чиглэлийг өглөө.
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Хүүхдийн хөгжил, хамгаалал”-ын чиглэлээр гаргасан 60 дугаар зарлигийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан асуудлын хүрээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах:
2. "Хүүхдийн эрх, аюулгүй байдал” сарын аяныг энэ оны 9 дүгээр сард зохион байгуулж, боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид боловсролын байгууллагуудад хамтарсан  хяналт шалгалт хийж эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллах:
3. Өмнө хийсэн шалгалтаар их эрсдэлтэй шалгуулсан байгууллага, шинээр ашиглалтад орж байгаа барилга, өргөтгөл болон урсгал засвар хийсэн объектуудыг хяналт шалгалтад хамруулах:
Мөн иргэдээс удаа дараалан өргөдөл, гомдол ирүүлдэг, нийтийг хамарсан хордлого, халдвар гаргаж байсан сургууль, цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийхийг үүрэг чиглэл болгов.
Цахим хуралд аймаг, нийслэлийн Боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын улсын /ахлах/ байцаагчид оролцов.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News