Малын гаралтай хог хаягдлыг устгуулав » Төр.мн

Малын гаралтай хог хаягдлыг устгуулав

 
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Төв аймгийн Аргалант суманд ажиллаж буй "Эко фүүдс” ХХК-ийн орчимд үүсээд байсан малын гаралтай хог хаягдлыг устгуулав.
МХЕГ-аас мэдээлснээр "Эко фүүдс” ХХК-ийн махны үйлдвэрийн эргэн тойронд малын гаралтай хог хаягдал бөөгнөрсний улмаас гоц халдвар өвчин үүсэх нөхцөл бүрдээд байсныг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар газар дээр нь шалгаж, тухайн компаниар малын гаралтай хаягдал, сэг зэмийг устгуулж орчныг цэвэрлүүлсэн байна.
Компанийн зүгээс сумын удирдлага өнгөрсөн тавдугаар сард малын гаралтай хаягдлыг энгийн хог хаягдалтай адилтгаж хаяулахаар том нүх ухуулснаар хог  хаягдал бөөгнөрсөн гэсэн тайлбар өгч байв. Тус компанийн төлөөлөл, "Манай үйлдвэр наймдугаар сарын 14-нд үйлдвэрлэлээ эхлүүлэхэд хур хог үүссэн байсан. Эмээлт орчмоос иргэд, ААН-үүд мөн дур мэдэн хог хаягдлаа хаяаад байгааг бид баримтжуулсан” гэж байв.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Төв аймгийн Аргалант сумын удирдлагад цаашид энгийн хог хаягдлын болон устгалын цэгийг тусад нь ялгах бүртгэж, хаягжуулж тэмдэгжүүлэх үүрэг өгөөд байна. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News