“Эверист констракшн” ХХК барилгын тусгай зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил ГҮЙЦЭТГЭЖ байжээ » Төр.мн

“Эверист констракшн” ХХК барилгын тусгай зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил ГҮЙЦЭТГЭЖ байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/40 тоот "2019 онд шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар НМХГ-аас хяналт шалгалт хийгдэж байна.
Шалгалтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах "Эрчимт сүлжээ” ХХК-ний захиалгатай, ерөнхий гүйцэтгэгч Дельта констракшн ХХК, "Токио таун” төслийн 102 дугаар блокийн угсралтын ажил хийж буй "Эверист констракшн” ХХК нь барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил хийж байсан, мөн тус хороонд "Герман стандарт” ХХК-ны захиалгатай "Монконс” төслийн ажил нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй явагдаж байсан зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтын дагуу харьяаллын дагуу дэд бүтцийн хяналтын хэлтэст зөрчлийн талаархи гомдол мэдээллийг шилжүүлэн ажиллалаа. Шалгалт үргэлжилж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News