Ургацын чанар аюулгүй байдалд шинжилгээт хяналт шалгалт хийж байна » Төр.мн

Ургацын чанар аюулгүй байдалд шинжилгээт хяналт шалгалт хийж байна


Мэргэжлийн хяналтын байгууллагаас орон нутагт ургацын чанар, аюулгүй байдалд шинжилгээт хяналтыг хийж байна. Булган аймгийн тухайд нийт 48 мянган га талбайд үр тариа тариалж 60000 тонн ургац авахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 56000 тонн улаан буудай хураан авч улсын нөөц болон гурилын үйлдвэрт нийлүүлээд байна. Чанарын хувьд дунджаар цавуулаг-24.6 %, эзэлхүүн жин-789.3, чийг-14.8 %, тарианы хольц-5.57 %, гадны хольц-1.12 % байгаа нь холбогдох стандартын шаардлагад нийцэж байгаа аж. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Булган салбар нь 5602.2 тонн хүнсний улаан буудай, 1438 тонн тарих үрийн улаан буудай хүлээн авчээ.
Тус аймгийн хувьд ургац хураалт 95 хувьтай байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News