Стандарт зөрчсөн "Морьтон" архийг худалдаанаас татаж байна » Төр.мн

Стандарт зөрчсөн "Морьтон" архийг худалдаанаас татаж байна

 
НМХГ-аас өнөөдөр мэдээлэл хийж шинэ жилийн баяр ойртож буйтай  холбогдуулан хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. 
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үеэр 127 бүтээгдэхүүнээс дээж авч, 244 дээжийг Нийслэлийн МХГ-ын төв лабораторид шинжлүүлсэн бөгөөд шалгалтаар хэд хэдэн шаардлага хангахгүй сорьц илэрсэн байна. 
Тодруулбал, Төв аймгийн Морьт хангай компанийн 2019 оны 11 сарын 21-ний өдөр үйлдвэрлэсэн "Морьтон” нэрийн 0.5, 0.75 литрын савалгаатай архийг шинжлэхэд совсны тос нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа согтууруулах ундааны стандартын хэмжээнээс их гарчээ. Иймд уг архийг буцаан татан авалт хийлгэж байгаа бөгөөд захын гэр хорооллуупаар уг архи худалдаалагдаж байгаа  зөрчил илэрсээр буй аж.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News