Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамтарсан хяналт шалгалт хийгдэж байна » Төр.мн

Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамтарсан хяналт шалгалт хийгдэж байна

 
Цагдаагийн ерөнхий газрын Хүрээлэн буй орчны нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд Агаарын чанарыг сайжруулах бүсэд уурын болон усан халаалтын зуух, ахуйн хэрэглээний зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжийг хамруулж зуухны аюулгүй ажиллагаа, үнс баригч /шүүлтүүр/ тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын гэрээ, тээвэрлэлт, хөрсний бохирдол үүсгэж байгаа байдал, түлшний хэрэглээ, татан авалт, түүхий нүүрс түлсэн, зэрэгт урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалт хийгдэж байна.

Хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах мах боловсруулах 6 аж ахуйн нэгжүүд хамрагдсан бөгөөд Оргилуун гүн ХХК, Мөнх баясах кейсинг ХХК, ЭСЭС Монголиа фүүд ХХК-уудад 30 орчим тонн өнгөрсөн жилийн үлдэгдэл түүхий нүүрс байсныг битүүмжлэн, Мөнх баясах кейсинг ХХК-ийн түүхий нүүрс түлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу торгууль ногдуулж, эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн үр дагаварыг арилгах арга хэмжээ авахуулах албан даалгавар хүргүүллээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News