Онцгой байдлын алба хаагчид хөл бөмбөгөөр өрсөлдөнө » Төр.мн

Онцгой байдлын алба хаагчид хөл бөмбөгөөр өрсөлдөнө

 
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж, хөгжсөний  97 жилийн ойг тохиолдуулан  ОБЕГ, Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын дунд  "Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулна.
Тэмцээнд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, "Аврагч” биеийн тамир-техник спорт хороо, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, "Ахмадын хороо”-ны  нийт 17 багийн 100 гаруй тамирчин оролцох юм.
Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бүрэлдэхүүний багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой тус тэмцээн энэ сарын 14-нд "Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зааланд болно.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News