Цахим сургалтад 60 орчим алба хаагч хамрагдаж байна » Төр.мн

Цахим сургалтад 60 орчим алба хаагч хамрагдаж байна

 
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газраас "Бүс, бүсийн төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нь” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, Хойд, Өмнөд, Зүүн, Баруун бүсийн төвийн зохицуулагч, инженер, холбоо зарлан мэдээллийн операторууд  зэрэг 60 орчим алба хаагч хамрагдаж байгаа юм. 
Сургалт зарлан мэдээллийн системийн тухай ойлголт, хөгжүүлэлт, зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн сан, систем, гамшгийн үед бүс, бүсийн төвийн харилцан ажиллагаа, зохион байгуулалт сэдвийн хүрээнд явагдаж байна.  Мөн "Бүс, бүсийн төвийн харилцан ажиллагааны журам”-д өөрчлөлт оруулах, шинэчлэн боловсруулах талаар санал, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 
Онцгой байдлын байгууллагын бүс, бүсийн төвүүдийн харилцан ажиллагаа, гамшгийн аюулын тухай мэдээ, мэдээллийг боловсруулах, үнэн зөв шуурхай дамжуулах, мэдлэг чадвар олгох зорилготой тус сургалт маргааш буюу энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News