Онцгой байдлын байгууллагын гурван үеийнхний чуулган эхэллээ » Төр.мн

Онцгой байдлын байгууллагын гурван үеийнхний чуулган эхэллээ

Онцгой байдлын байгууллагын ахмад, дунд, залуу үеийнхний дөрөвдүгээр чуулган Орхон аймагт өнөөдөр эхэллээ. 
Чуулганы нээлтэд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг болон даргын зөвлөлийн гишүүд, Ахмадын холбооны дарга, комиссар Д.Хишигбаатар нар оролцов.
"Онцгой байдлын байгууллагын ахмад, дунд, залуу үеийн оролцоо, идэвхийг дээшлүүлье” уриан дор болж буй тус чуулганд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын ахмадын хорооны дарга, удирдлага, дунд болон залуу үеийн нийт 140 гаруй алба хаагчийн төлөөлөл оролцож байна.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг чуулганыг нээж хэлэхдээ,  "Онцгой байдлын байгууллага 15 жилийн хугацаанд хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ахуй, хангамжийг сайжруулах, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн эрсдлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг гамшгаас хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд та бүхний үнэтэй санал санаачлага, оролцоо, хичээл зүтгэл, хамтын хүч хөдөлмөр хамгийн үнэтэй хувь нэмрийг оруулсан” гэж онцоллоо.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News