Боловсролын байгууллагуудад явуулсан шалгалтаар 2900 гаруй зөрчил илэрчээ » Төр.мн

Боловсролын байгууллагуудад явуулсан шалгалтаар 2900 гаруй зөрчил илэрчээ

ОБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг энэ сарын 26-31-нд зохион байгуулсан талаар мэдээллээ.
Хяналт шалгалтад өнөөдрийн байдлаар их, дээд сургууль, коллеж, сургуулийн дотуур байр, МСҮТ, ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 660 барилга байгууламжийг хамруулжээ.
Эдгээр боловсролын байгууллагаас гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 2900 зөрчлийг илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 456 зөрчил буюу 23 хувийг арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
Хяналт шалгалтын явцад санамж сэрэмжлүүлэг, заавар зөвлөмж бүхий материал 700 гаруйг холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байгаа аж.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News