НҮБ-ын Суурин зохицуулагчийг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнав » Төр.мн

НҮБ-ын Суурин зохицуулагчийг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнав

Гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч Беате Транкманныг Онцгой байдлын албаны "Тэргүүний ажилтан” тэмдэгээр шагналаа.
Шагналыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулав. Онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэх, иргэдийг гамшгаас хамгаалах бэлтгэлтэй болгохад хатагтай Биата Транкман үнэтэй хувь нэмэр оруулсныг Шадар сайд шагнал гардуулах үеэр дурдсан юм. Мөн зудыг даван туулахад НҮБ манлайлан оролцож, их хэмжээний хүмүүнлэгийн тусламж олгосныг онцлов.
Монгол Улсад ажиллах хугацаандаа Засгийн газар, Шадар сайдын Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар,  төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа хатагтай Биата Транкман илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хамтран "Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” санаачилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, өнгөрсөн онд Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурлыг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсон гэдэгт талууд санал нэгдэв.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News