Ахлах ахлагч Б.Дорждэрэм “Соёлын тэргүүний ажилтан” цолоор энгэрээ мялаалаа » Төр.мн

Ахлах ахлагч Б.Дорждэрэм “Соёлын тэргүүний ажилтан” цолоор энгэрээ мялаалаа

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, цахилгаан хөгжмийн "Тэнгэр” хамтлагийн дуучин, ахлах ахлагч Б.Дорждэрэм "Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Тэрбээр өчигдөр /2019.11.07/ "Энхийн элч” анхны бие даасан тоглолтоо "UB PALACE”-ийн концертын их танхимд хийсэн юм.
 Ахлах ахлагч Б.Дорждэрэм нь 2000-2005 онд "Хөгжим бүжгийн коллеж”-ийг хөгжимчин мэргэжлээр, 2005 онд СУИС-ийн дуулаачийн ангид эчнээгээр суралцаж төгссөн. Мэргэжлээрээ УДБЭТ, Үндэсний их театрт ажилласан байсан.
 Харин 2015 оноос хойш ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, цахилгаан хөгжмийн "Тэнгэр” хамтлагийн дуучнаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News