Төслийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа » Төр.мн

Төслийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

 
Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн  хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих "Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.  
    Тус төслийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Бүгд найрамдах Беларусь улсын Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн дэд дарга Иван Анатольевич Вареница нар гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах  тусгай зориулалтын 71 нэгж, техник нийлүүлэгдэх юм.
Ингэснээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудад MNS 6412:2013 стандартын дагуу гал түймэр унтраах зориулалтын автомашины хангалт 14.4% хувиар нэмэгдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News