ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ » Төр.мн

ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ

 
ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан "Ажлын хэсэг” тус хилийн боомтод ажиллаж байгаа юм.

Өнөөдөр буюу 05 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас нийт 360 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулж, "Улаанбаатар төмөр зам”-ын тусгай үүргийн галт тэргээр Улаанбаатар хот руу зөөвөрлөх ажиллаагааг явуулж байна.
Эх орондоо ирсэн иргэдийн хувьд энэ жилийн хичээл дууссан Москва, Эрхүү, Улаан-Үд, Тува, Казань, Новосибирск зэрэг хотуудад суралцдаг оюутнууд байгаа юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.




скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News